АНУ: Жимсний амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө

13

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа /FDA/ анх удаа жимсний амттай цахилгаан тамхийг насанд хүрэгчдэд зориулан худалдаалахыг зөвшөөрчээ. Энэхүү шийдвэрт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн санаа тавьсан тухай хэвлэлүүд онцолсон байна.
FDA нь Лос Анжелес хотын Glas компанийн манго, нэрс жимсний болон хоёр төрлийн ментол амттай pod бүтээгдэхүүнүүдийг зөвшөөрсөн байна. Өмнө нь FDA зөвхөн тамхины болон ментол амттай вэйпүүдийг зөвшөөрдөг байсан юм.
Нийтлэлд дурдсанаар Трамп 2024 оны сонгуулийн үеэр “vaping-ийг аварна” гэж амалж байсан бөгөөд АНУ-д хууль бус вэйпүүд ихэсч буйтай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих байр суурьтай байжээ. Тэрээр FDA-ийн комиссар Марти Макариг амттай вэйпийн зөвшөөрлийг удаашруулж байна хэмээн шүүмжилсэн талаар Wall Street Journal мэдээлсэн байна.
FDA энэ удаад зөвшөөрөл олгохдоо насанд хүрээгүй хэрэглээг хязгаарлах шинэ технологийг гол үндэслэл болгожээ. Glas төхөөрөмжийг ашиглахын тулд хэрэглэгч:
  • Иргэний үнэмлэхээр нас баталгаажуулах
  • Вэйп төхөөрөмжийг гар утастай Bluetooth-оор холбох
  • Апп-аар үе үе биометр тест өгөх шаардлагатай аж.
FDA-ийн зүгээс эдгээр бүтээгдэхүүн нь “тамхи татдаг насанд хүрэгчдэд шилжилт хийх боломж” олгох зорилготой бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг огт “аюулгүй” гэсэн баталгаа биш гэж онцолжээ.
Гэхдээ хүүхдийн эрхийн байгууллагууд энэ шийдвэрийг шүүмжилж байгаа ч нөгөө талд Цагаан ордны төлөөлөгч Kush Desai “амттай вэйпүүд нь насанд хүрэгчдэд тамхинаас гарахад тус болдог талаар хангалттай нотолгоо бий” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: https://www.reuters.com/legal/litigation/trump-pressures-fdas-makary-approve-flavored-vapes-wsj-reports-2026-05-05
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn