ЕБС-ийн сурагчдаас өдөрт 100 гаруй электрон тамхи хураан авч байна
Элекрон тамхи нь янжуур тамхинаас илүү хортой гэх судалгаа, мэдээлэл байдаг хэдий ч үүнийг насанд хүрээгүй хүүхдүүд ихээр хэрэглэж байна. Тухайлбал, Төв аймагт хийсэн судалгаагаар тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд электрон тамхи байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 хүүхэд нь уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мөн түүнчлэн ЕБС-ын сурагчдын дунд хяналт шалгалт хийхэд өдөрт 100 гаруй элекрон тамхийг хураан авдаг байна. Тиймээс энэ сарын 1-нээс төв аймгийн хэмжээнд хүнсний дэлгүүр болон супер маркет, сүлжээ дэлгүүрүүдэд электрон тамхи худалдаалахыг хоригложээ.