Трамп хууль бус цагаачдыг буцаасан онгоцыг нь хүлээж аваагүй Колумбын татварыг нэмнэ гэв

50

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдыг буцаасан онгоцыг нь хүлээж аваагүй Колумб улсын бараанд 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдлээ.
Тодруулбал Трамп тангаргаа өргөснөөс хойш амлаж байсан хэд хэдэн зүйлээ хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь хууль бус цагаачидтай тэмцэх юм.
Энэ хүрээнд хууль бус цагаачдыг цэргийн онгоцоор тээвэрлэн Колумб улсад хүргэсэн байна.
Гэвч Колумбын Ерөнхийлөгч иргэдийг нь “гэмт хэрэгтэн” мэтээр үзсэн гэсэн шалтгаанаар онгоцыг хүлээн аваагүй аж. Ерөнхийлөгч Густаво Петро “Манай иргэдийг иргэний агаарын тээврээр хүргэж, хүндлэлтэй харьцах ёстой” гэсэн юм.
Үүний хариуд Трамп Колумбаас АНУ руу орж ирэх бүх бараанд 25 хувийн татвар ногдуулж, долоо хоногийн дараа үүнийг 50 хувь болгон нэмэгдүүлнэ гэв.
Үүгээр зогсохгүй Колумбын төрийн албан хаагчдын визийг хүчингүй болгох, хилийн хориг тавих зэрэг арга хэмжээ авна гэсэн байна. Тэрбээр энэ бол ердөө эхлэл гэдгийг онцолжээ.
Харин Колумбын Ерөнхийлөгч АНУ-ын бараанд эргүүлэн 25 хувийн татвар ногдуулна гэсэн байна.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn