УДШ: "Акуа гарден" хорооллыг усны онцгой хамгаалалтын бүсэд барьсан нь хууль бус

4

Улсын дээд шүүхийн хуралдаанаар өчигдөр /2026.11.11/ “Акуа гарден” гэх тодотголтой хэргийг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн магадлалд “нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Засаг дарга 2018 оны А/1111 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 2013 онд “ногоон байгууламжийн зориулалтаар” олгосон 11.8 га газрын хэмжээ, зориулалтыг
  •  29444 м.кв газрыг үйлчилгээ,
  •  79875 м.кв газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор,
  • 2642 м.кв газрыг үйлчилгээний зориулалт”-тай болгон өөрчилсний зарим хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас “… Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчиж, усны онцгой хамгаалалтын бүсэд цаашид барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрх олгуулахгүй байх” гэсэн агуулгатай нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргасны хүрээнд хариуцагч нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн ““Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын “Дунд голын онцгой хамгаалалтын бүс”-д давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэв.
Өмнө нь анхан шатны шүүхээс “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “… нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох гурван нэгж талбар бүхий газрын хоёрынх ньДунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторын “2022 оны ХТХ2022/00-189 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох болон бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 
Усан парк барих нэрээр анх 2008 онд газрын зөвшөөрөл авсан ч өдгөө талбай дээр нь маргаан дагуулсан орон сууцны хороолол баригдсан нь "Aqua garden" буюу олны нэрлэснээр "Авлига хороолол".  Дунд гол орчимд барьсан тус өндөр зэрэглэлийн, үнэтэй барилга Усны тухай хуулийг зөрчсөн болох нь холбогдох газруудын хяналт шалгалтаар тодорхой болж, эцэстээ шүүх дээр асуудал очиж, хоёр блокыг нь нураах заалт хүртэл гарч байв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn