Зөвшөөрлийн тухай хуульд тусгасан 363 зөвшөөрлөөс 24-ийг нь цахимаар олгож байна

229


Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх журмыг  баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газраас   Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болголоо.
Журмаар бизнес эрхлэгч зөвшөөрөл авах хүсэлт гаргахаас эхлээд олгох хүртэлх бүх үе шатыг цахимаар шийдвэрлэх, мөн зөвшөөрөл сунгах зэрэг цахимаар шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимаар шийдвэрлэснээр бизнес эрхлэгчдийн цаг, санхүүг хэмнэх, төрийн албан хаагчдыг авлигын эрсдэлд орохоос сэргийлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Зөвшөөрлийн тухай хуульд тусгасан нийт 363 зөвшөөрлөөс одоогоор Сангийн яам, УУХҮЯ, Гаалийн ерөнхий газраас олгодог 24 зөвшөөрлийг хүсэлт авахаас олгох хүртэлх бүх үйл явцыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн. Бусад 184 зөвшөөрлийн зөвхөн хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэх, олгох явц уламжлалт цаасан хэвээр байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn