Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан сүүлийн 6 сарын 600 мянган төгрөг нөхөн олгогдоно

289


2023 оны төсөвт тодотгол хийж хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон. Тэгвэл хүүхдийн 100,000 төгрөгөөс хасагдсан 9%-д долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг нөхөн олгож эхлэхээр шийдвэрлэсэн.
Ингэхдээ биеэр болон цахимаар уг мөнгөө хандивлах хүсэлт гаргаж болох бөгөөд хүсэлт гаргаагүй тохиолдолд шууд авах хүсэлт гэж тооцоод дансанд нь олгогдох юм.
Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийж сүүлийн зургаан сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгох талаар мэдэгдсэн. Ингэхдээ 2023 оны нэгдүгээр сараас хойших хүүхдийн мөнгө буюу нэг хүүхдэд 600,000 төгрөгийг нөхөж өгөх юм.
Сүүлийн зургаан сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгоход 167 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn