Дэлгүүр нээхэд 28 биш хоёр зөвшөөрөл хүсдэг болов
Хууль санаачлагчдын “Төрийн нэр барьсан авлигачдын шүдийг Зөвшөөрлийн хуулиар ингэж сугалахгүй бол иргэд, хувийн хэвшлийнхэн хүнд суртлын араа шүдэнд зажлагдаж хэмлэгдсээр дуусах нь байна” хэмээн тодорхойлсон уг хууль дөрөв дэх оныхоо босгон дээр батлагдаж, энэ оны эхнээс хэрэгжиж эхэллээ.
Харин гадаадын төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсын хуулийн этгээдийн хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, эх олдворыг сэргээн засварлах, сурталчлах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх Засгийн газарт хүсэлт илгээх юм.
Эцэст нь Ерөнхий сайдын дэргэд зөвлөл ажиллана. Энэ зөвлөл гурван жил тутам бүх зөвшөөрөлд аудитын шинжилгээ хийж шаардлагагүйг нь хасаад явах юм байна. Хуулийн шинэчлэлээс онцлох заалт цөөнгүй бий. Зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ.
Зөвшөөрлийн хууль бизнес эрхлэгчдэд ээлтэй болж эдийн засгийн эрх чөлөө өгч байгааг онцолж байгаа. Урьд нь 200 байсан зөвшөөрлийн тоо 1600 болж найм дахин нэмэгдсэнийг энэ хуулиар 362 болгож төрийн дарамтыг тав дахин багасгаж байгаа гэх. Хамгийн энгийнээр хэлэхэд үүний нэг жишээ бол өмнө нь дэлгүүр шинээр нээхэд 28 төрлийн зөвшөөрөл авдаг байсан.