АНУ-д коронавирусийн улмаас "МАХ" баячуудын бүтээгдэхүүн болжээ

517
Коронавирусийн дэгдэлтийн улмаас Америкийн дэлгүүрүүдийн лангуунаас хямд мах  алга болж, махан бүтээгдэхүүн чинээлэг хүмүүсийн хэрэглээ боллоо гэж Bloomberg бичжээ. "Tyson Foods ба Cargill" зэргийн томоохон үйлдвэрүүдэд коронавирусийн халдвар их гарснаас үүдэн үйлдвэрүүд хаагдсан нь ийнхүү махны хомсдлыг гаргажээ. Тус улсад нийт мах бэлтгэлийн хэмжээ унасан байгаа нь дэлгүүрийн махан бүтээгдэхүүний төрөлд нөлөөлсөн байна. Мөн энэ цаг үеэд Америкчууд ажилгүйдэл болон орлогын уналттай тулгараад байгаа юм. Үүний улмаас маханд илүү мөнгө зарах эсвэл түүнээс татгалзах хэрэг гарч байна хэмээн агентлаг мэдээлэв. Сэтгүүлчид вирусийн хямралаар нийгэм, эдийн засгийн ялгаа эрс тодорсныг тэмдэглэжээ. 

М.Цогт
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn