Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ

346


Улаанбаатар хотын есөн дүүрэгт 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж байна. Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн бөгөөд УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахаа холбогдох албаныхан мэдээлсэн билээ.Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
  1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
  2. Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
  3. Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/
  5. Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
  6. Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
  7. Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  8. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
  9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn