Цэргийн штабын хамт олонд хүндэтгэл үзүүллээ

726
Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны дарга Б.Цэрэн нар дүүргийн цэргийн штабт ажиллаж байсан ахмадууд, хамт олонд Нийслэлийн цэргийн штаб үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 95 жилийн өмнө буюу Улаанбаатар хотын захиргааны төлөөлөгчдийн 1925 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр "Цэргийн хэлтэс” болон байгуулагдаж байжээ.
Ойн хүрээнд дүүргийн цэргийн штабын бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг шагналаа. Дүүргийн Засаг даргын захирамжаар мэдээллийн аюулгүй байдлын офицер ахмад Д.Оюунчимэгийг "Хөдөлмөрийн алдар”-аар, шуурхай байдлын ахлагч, ахлах ахлагч С.Цэндзэсэмийг "Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж урамшууллаа. Мөн нийслэлийн Цэргийн штабын дурсгалын зүйлсийг цэргийн штабын хамт олонд гардуулан өгсөн юм.
Нийслэл, дүүргийн Цэргийн штабууд Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, дайчилгааны болон цэргийн бэлтгэл үүрэгтний сургалт, дадлага, цэргийн бүртгэл, цэрэг халалт, татлагын ажлыг зохион байгуулах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, хугацаат цэргийн албан хаагчид болон тэдний ар гэрт дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд өдөр тутмын ажлаа чиглүүлэн нийслэл хотынхоо  ирээдүйн төлөө сэтгэл, зүтгэлээ дайчлан ажиллаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn