2021 оны агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын төсөлд санал авч байна

444


   Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2020 оны А/604-А/1112 дугаар тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг баталсан байдаг.
2020 оны агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсөн бөгөөд журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолд 2020 оны тавдугаар сарын 27-ны  189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон.  2019 оны НИТХ-ын 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн зарим хорооны бүтцэд өөрчлөлт орсон зэрэгтэй холбоотойгоор 2021 оны агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг боловсрууллаа.
Уг журмаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, мөрдөх журмаар хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг зохицуулах юм.
Тус журмын төсөлтэй танилцан, Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876 дугаарт болон aprd.air@gmail.com хаягаар саналаа өгнө үү.
Журмын төслийг хавсралт хэсгээс үзнэ үү.
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn