Хөл хорионы үед шахмал түлшний хэрэглээ 41 хувиар өсчээ

54
Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад хэрэгцээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдаанаас шахмал түлшний үнийг 75% хөнгөлсөн шийдвэрийн хэрэгжилт болон агаар орчны бохирдлыг чиглэлээр гарсан захиргааны актын хэрэгжилтийг хангуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах 4 чиглэлээр хяналт шалгалт хийж байна.
• Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо,
• Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа,
• Шахмал түлшний борлуулалтын цэг, нөөц, хангамж,
• Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд
1. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт:
Авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Морин, Хонхор, Баруунтуруун, Налайх дүүргийн 4-р зөрлөг, Городок зэрэг 8 товчоо, хяналтын цэгүүдэд мэргэжлийн хяналт, онцгой, мал эмнэлэг, эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын хамтарсан 80-100 албан хаагчидын бүрэлдэхүүн 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 2020 оны 9, 10, 11, 12 сард дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад 1199 тээврийн хэрэгслээр 29156тн түүхий нүүрс, Таван толгой түлш ХХК-ийн мидлинг 2240 тээврийн хэрэгслээр 92019тн нэвтэрч, 717 тээврийн хэрэгслээр 20786тн түүхий нүүрс хөдөө орон нутаг руу дамжин өнгөрсөн. Энэ оны 10 сараас хойш Хонхор, Эмээлт товчоогоор 74.1 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан 6 зөрчлийг илрүүлж, түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, 6 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа. /2020 онд 409тн түүхий нүүрс хураасан/
Засгийн газраас шахмал түлшний үнийг хөнгөлсөн шийдвэр гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын орох, гарах 2 чиглэлд хяналт тавьж ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутаг руу 585 шуудай /23тн/ сайжруулсан шахмал түлш гаргах гэсэн зөрчлийг илрүүлэн, буцаах арга хэмжээ авсан.
2. Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хяналт:
Таван толгой түлш ХХК-ийн Зүүн, Баруун бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны мэдээгээр өдөрт 18 шугам ажиллаж 4146тн шахмал түлш үйлдвэрлэн, 4200тн түлш борлуулалтад гаргажээ. Зүүн бүсийн үйлдвэр энэ сард нээлтээ хийж 6 шугам ажиллаж байна.
3. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, нөөцийн агуулах, хангамжийн баазуудад хийгдэж буй хяналт шалгалт:
Шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд МХЕГ, НМХГ-ын 33 улсын байцаагчид өдөр бүр хяналт шалгалт хийж байна. Шахмал түлшний нийлүүлэлт, худалдаалалт, картын борлуулалт, нөөцийн байдал мөн халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд маск, бээлий өмсөөгүй, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн зөрчлүүдийг тухай бүр газар дээр нь арилгуулж байна. Нөөц дууссан, үйрмэг ихтэй байна гэсэн зөрчлүүдийг Таван толгой түлш ХХК-д мэдээллийг шуурхай хүргэж асуудлыг шийдвэрлүүлж байна.

Шахмал түлшний 2020 оны 10, 11, 12 сарын борлуулалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41%-иар өссөн байгаа нь хэрэглээ төдий хэмжээгээр нэмэгдсэнийг харууллаа. Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 97 хангамжийн бааз, агуулах, саравч, сайжруулсан шахмал түлш борлуулах 680 цэг үйл ажиллагаа явуулж байна.
4. Сайжруулсан шахмал түлшний нөөц
Өнөөдрийн байдлаар 97 хангамжийн бааз, агуулах, саравчинд 40374тн, борлуулалтын цэгүүдэд-4200тн, үйлдвэрийн хашаанд-8933тн шахмал түлшний нөөц байгаа бөгөөд нийт нөөц 53509тн байна. Энэ нь Улаанбаатар хотын 14 орчим хоногийн нөөц юм.
5. Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагчдад хийсэн хяналт шалгалтын мэдээ
Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 17 аж ахуйн нэгж, байгууллагын 81 байгууламжийн 199 халаалтын зуух ашиглалтад энэ сард хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг түүхий нүүрсний татан авалт, зарцуулалт, утаа шүүгч /үнс баригч/ тоног төхөөрөмж суурилуулсан байдал, ажиллагаа хэвийн эсэх, хяналтын камер суурилуулсан байдал зэрэг чиглэлүүдээр хийж гүйцэтгэсэн ба шалгалтад хамрагдсан ААН, байгууллагууд 2020 оны 09-12 сард 29156тн түүхий нүүрс эрхийн бичгээр авч 20000тн-ыг хэрэглэж, 9200 орчим тоннын нөөцтэй байна. Шалгалтаар түүхий нүүрсийг бусдад худалдаалсан зөрчил илрээгүй ба бүх ААН-ын халаалтын зуухны хяналтын камерын ажиллагаа хэвийн байв.
Утаа шүүгч /үнс баригч/ тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн ажиллаж байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллагатай хамтран 2020 оны 11, 12 сард өнжмөл түүхий нүүрс хадгалсан, түлсэн 13 зөрчлийг илрүүлж 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 300 гаруй тонн өнжмөл нүүрсийг дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хашаанд буулгуулсан.
6. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах гэр хорооллын 99 хорооны хяналт:
Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах гэр хорооллын 99 хороонд 111 улсын байцаагч хяналт хийж байгаа бөгөөд агаар бохирдуулагч эх үүсвэрийн түүхий нүүрс түлшний хэрэглээ, шахмал түлшний нөөц, хүрэлцээ хангамж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндсэн ажлын хажуугаар хэрэгжүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn