Цагдаагийн алба хаагчид бие нь муудсан жолоочийн амийг аварчээ

72
Хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчид эрдэнэт хүний амь насыг аварсан үйл явдал Чингэлтэй дүүрэгт боллоо. Тодруулбал өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодон явж цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын хашлага /бродюр/ мөргөжээ.
Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа гүйж очин тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай байсан тул алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед хэлтсийн дарга х/а Д.Ганболд, жолооч а/ч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан а/д Б.Эрхэмбаяраар иргэний тээврийн хэрэгслийг жолоодуулж албаны автомашинаар урд талд гуферлэж иргэний өөрийн хяналтанд байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэгрүү тухайн иргэнийг хүргэж өгч, ар гэртэй нь утсаар холбогдож тусалсан байна.
Эмч рүү нь холбогдож, эмч нь утсаар зөвлөгөө өгч байсан хэдий ч тухайн иргэн хариу хэлж чадахгүй тал бие нь мэдээгүй, ярьж чадахгүй байсан байна. Жолооч өмнө нь бүтэн харвалт өгсөн хүн бөгөөд эмчийн хяналтанд байжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа эрдэнэт хүний амь насыг аварсан Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлагч Г.Баярхүү болон ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр нартаа талархал илэрхийлье.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn