Цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол гарчээ

67

 2020 оны тавдугаар сарын 11-ний буюу өчигдөр орой 19:28 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн уулзварт замын хөдөлгөөний зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг Subaru forester автомашин мөргөжээ. Тухайн үед зуслангийн чиглэлийн замын ачаалал их байсан тул алба хаагч зохицуулалт хийж байсан байна.
"Одоогоор цагдаагийн биеийн байдал гайгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч гэмтлийн зэрэг тогтоогдоно.
Уг осолд холбогдох хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. 
Урьдчилсан байдлаар Subaru forester маркийн машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д Жолоочийн үүрэгт: зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих заалтыг зөрчсөн нь тогтоогдсон" гэж Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn