Маргаашаас эхлэн нийслэлийн өрх бүрээс Covid-19-ийн шинжилгээг авна

544
НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.ЭРДЭНЭБААТАР:
Өнгөрсөн хугацаанд НОК-ын шуурхай штабаас дараах ажлыг хийлээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор  Драгон ,Лавай, Тэнгэр бөөний худалдааны төвөөс явж байгаа нийтийн тээврийн автобусны жолооч нар зорчигчдын PCR шинжилгээг үндэслэн зорчуулж байна. Ойрын өдрүүдэд хүйтэрч байгаа учраас сайжруулсан шахмал түлшний цэгүүд, тээвэрлэлтийг нэмэгдүүлэн нөөцийг бүрдүүллээ. Өнгөрсөн хугацаанд 306 борлуулалтын цэг дээр 2500 орчим тонн түлш тээвэрлэсэн. Мөн дундын болон хангамжийн  баазууд дээр 1200 орчим тонн түлшний нөөц бүрдүүлсэн.
Монгол Улсын засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсантай холбогдуулан түлшний эрэлт нийлүүлэлтэд онцгойлон анхаарч байна. Иргэд сайжруулсан шахмал түлшийг хөдөө орон нутаг руу тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр хяналт тавьж байна.
Зорилтот бүлгийн иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлэх  чиглэлээр 20 гаруй мянган иргэдэд хүнсний тусламжийн багц үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 18 тусгай чиг үүрэг бүхий үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад QR код олгох ажил зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд 5359 тээврийн хэрэгсэлд QR код олгосон. Ялангуяа дүүргүүдийн Онцгой комиссын шуурхай штаб дээр ААН байгууллагуудын QR код нэгтгэгдээд нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб дээр нэгдсэн бүртгэлд оруулах системийн ажлыг хийж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хэрэгслээр 94 чиглэлд 879  автобус хөдөлгөөнд оролцож байна. Ачаалал бүхий 84 автобусны буудал дээр хяналтын ажилчид автобус руу орж, гарах иргэдэд амны хаалт зүүх, суудал хоорондын зай барих зэрэгт тогтмол хяналт тавьж байна.
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэг дээр 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Маргаашаас эхлэн арванхоёрдугаар сарын 11-ыг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийнэ.
Баянгол дүүрэг дээр 6 цэг, Баянзүрх дүүрэгт 6 цэг, Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг, Сүхбаатар дүүрэгт 3 цэг, Хан-Уул дүүрэгт 4 цэг, Чингэлтэй дүүрэгт 2 цэг, Багануур дүүрэгт 2 цэг, Налайх дүүрэгт  2 цэг, Багахангай дүүрэгт 1 цэг бий. Ялангуяа халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулна” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn