Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ыг Дэнжийн мянга руу нүүлгэнэ

81

Үлгэр л болчихгүй бол Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрыг Дэнжийн мянга руу нүүлгэхээр төлөвлөж байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан өнөөдөр /2024.03.04/ Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагч нартай уулзах үеэр дээрх асуудлыг хөнджээ.
Чингэлтэй дүүрэг нь 24 хороо, 8930 га газар нутаг, 37,246 өрх, 144,249 хүн амтай аж. Тус дүүргийн ерөнхий боловсролын 29 сургуульд 30,256 сурагч, 50 цэцэрлэгт 10,251 хүүхэд суралцдаг байна. Төрийн үйлчилгээний байгууллагууд нэг дор нягтарсан байршилтай байдгаас түгжрэл үүсэх нэг шалтгаан болж буй аж. Иймээс төвлөрлийг сааруулах зорилгоор Улсын дээд шүүхийн баруун талд байршиж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрыг Дэнжийн мянга руу нүүлгэхээр төлөвлөжээ.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2706570/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn