Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай уулзлаа

621
Чингэлтэй дүүрэг анх удаа газрын асуудлыг хянан, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий "газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих” зорилготой ажиллах Байнгын зөвлөлийг дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А/170 дугаар захирамжаар байгуулсан. Мөн А/170 дугаар захирамжаар дүүргийн газар төлөвлөлт зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж дүгнэлт гаргах, санал танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Эдгээр шийдвэрийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон цаашид дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалтын чиглэлээр хэрхэн ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд иргэдэд чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, шударга зарчмыг баримтлан ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ажилтан албан хаагчдад үүрэг болгож, тулгамдаж буй асуудал, ажлын байрны нөхцөл зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо. Хуралд дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар оролцлоо.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn