Газад гал зогсоохыг шаардсан тогтоолын төсөлд АНУ хориг тавьжээ

149


Газын зурвасын Хан-Юнис хотод ширүүн тулалдаан болж байгаа тухай мягмар гарагт Израилын арми мэдээлсэн бол АНУ хүмүүнлэгийн үүднээс нэн даруй гал зогсоох, тусламж авах боломжийг нэмэгдүүлэх, палестинчуудыг албадан нүүлгэн шилжүүлэхээс татгалзахыг уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хориг тавьжээ.

НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэхдээ, Газын зурваст байлдааны ажиллагааг түр зогсоох, ХАМАС-ын  барьцаалсан хүмүүсийг суллах талаар АНУ, Египет, Израил, Катар улсуудын хооронд хийж буй хэлэлцээнд эрсдэл учруулж болзошгүй тул АНУ тогтоолын төсөлд хориг тавьсныг дурдлаа.

“ХАМАС-ыг барьцаалагдсан хүмүүсийг суллахыг үүрэг болгосон хэлэлцээрт хүрэхгүйгээр нэн даруй, урьдчилсан болзолгүйгээр эвлэрэхийг шаардах нь тогтвортой энх тайванд хүргэхгүй. Харин ч энэ нь дайныг даамжруулж болзошгүй” гэж Томас-Гринфилд санал хураалтын өмнө хэлсэн байна.

Аюулгүйн Зөвлөлийн 13 гишүүн улс Алжирын боловсруулсан тогтоолын төслийг дэмжсэн бол Их Британи түдгэлзсэн байна. 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израилын өмнөд нутаг руу довтолсны хариуд байлдааны ажиллагаа эхлүүлснээс хойш АНУ гурав дахь удаагаа тогтоолын төсөлд хориг тавьсан нь энэ юм.

АНУ-ын эрх баригчид мөн 12 дугаар сард тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахгүйн тулд хориг тавих эрхээ ашиглажээ.

Тус улс өөр тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд санал болгосон бөгөөд уг төсөлд ХАМАС-тай хийж буй Израилын дайныг түр 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn