Израилийн цохилтын үеэр амиа алдсан палестинчуудын тоо 18.5 мянга давав

93


Газын зурваст Израилийн цохилтуудын үеэр амиа алдсан палестинчуудын тоо 18500 давсан талаар “Al Mayadeen” телевиз мэдээллээ. Израилийн Батлан хамгаалах армийн цохилтоор 50 мянга гаруй хүн шархадсан байна. Израил Газын зурвас дахь ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Газын зурвасын өмнөд хэсэгт хүчтэй ажиллагаа явуулахаа мэдэгдсэн ЦАХАЛ “Газын зурвасын өмнөд хэсэг дэх ажиллагаа нь хойд хэсгийн ажиллагаанаас багагүй хүчтэй байх болно” гэж мэдэгджээ.
ХАМАС бүлэглэлийн эсрэг ажиллагаа нь нэг жилээс илүү хугацаанд сунжрахаар байгаа аж. Газын зурвасын өмнөд хэсэгт цэргийн ажиллагаа үргэлжилвэл энгийн номхон иргэдийн амь нас илүү олноор эрсдэх болно гэж шинжээчид үзэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn