Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгч УИХ-ын томилох бүрэн эрхэд хориг тавихгүй байхыг хуулиар зохицуулах хэрэгтэй

18
 
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /04.06/ хуралдаан эхэллээ.   Хуралдаанаар  Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар  "УИХ тодорхой албан тушаалтнуудыг томилох эрхтэй.  Цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч өөрөө санал болгон томилуулж байгаа. Гэтэл үлдсэн зургаа дээр нь хориг тавиад цөөнхтэй нийлээд шийдээд байвал Цэцэд нөлөөлөл тогтоох улс төрийн гаргалгаа бий болох нь. Цаашдаа төрийн эрх мэдлийн бланс алдагдсан байж болохгүй. Ерөнхийлөгчийн тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэнэ гэж ойлгож байгаа. Ингэхдээ Ерөнхийлөгч УИХ-ын томилох бүрэн эрхэд хориг тавихгүй байх зохицуулалтыг хийх ёстой.
Элчин сайд Ё.Отгонбаярын тухайд эргүүлэн татах зарлиг гаргасан. Дипломат албаны тухай хуулиа зөрчсөн бол сахилгынхаа дүрэм, Төрийн албаны хуулиараараа явах ёстой биз дээ. Элчин сайд нарыг дуртай үедээ эгүүлэн татдаг жишиг тогтоож байна" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn