Э.Макроныг хөнөөхөөр оролдсон сэжигтнийг баривчилжээ

194



Францын хууль сахиулах байгууллагууд тус улсын оршин суугчийг энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Дубын хэлтэст очих үеэр нь амь насанд нь халдах оролдлого хийсэн хэрэгт сэжиглэн саатуулжээ. Энэ тухай Le Parisien сонин мэдээлэв. Энэ нь 1791-1804 оны Гайтийн хувьсгалын удирдагч Туссен Лувертурын дурсгалыг хүндэтгэх ёслолын дараа дөрөвдүгээр сарын 27-нд болсон юм. 
Төрийн тэргүүний очсон Chвteau de Joux-ийн ойролцоо тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид цугларч, хамгаалалтын бүсийг эвдэхийг оролдсон байна. Мөргөлдөөний үеэр жандармууд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Э.Макрон тэндээс нисдэг тэргээр хөдлөх гэж байтал жагсагчдын нэг түүн рүү хийн бөмбөгтэй пуужин харважээ.
 
Мөрдөн байцаалтын явцад зүүний хөдөлгөөний идэвхтэн 20 настай мужаан ерөнхийлөгч рүү пиротехникийн хэрэгсэл тавьсан нь тогтоогджээ. Түүнийг энэ долоо хоногт гэрээс нь саатуулж, цагдан хорьжээ.
 
Францын терроризмын эсрэг прокурорын газар залууг нисдэг тэрэг устгахыг завдсан, дотор нь байсан хууль сахиулах байгууллагын ажилтнуудын амь насанд, мөн ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого хийсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Түүний үйлдэл үнэхээр нисдэг тэрэгний осолд хүргэж болзошгүй эсэхийг шалгалтын явцад тогтооно.
 
Баривчлагдсан этгээд энэ үйлдлээ үгүйсгээгүй бөгөөд Э.Макроныг "эсэргүүцэж", тус Бүгд найрамдах улсын оршин суугчид түүний бодлоготой санал нийлэхгүй байгааг ойлгуулахыг хүссэн гэжээ. Прокурорын зүгээс сэжигтнийг цагдан хорих хугацааг сунгаж, сэтгэцийн шинжилгээ хийлгэхийг шаардаж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ нэг жилээс доошгүй хугацаагаар хорих хүсэлтээ шүүхэд гаргасан гэж сэжигтний өмгөөлөгч мэдэгдэв.
 
 
З.БАТЦЭЦЭГЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn