НЭМДГ-ын түр орлогч Д.Цэнд-Аюушаас болж Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийнхөн ажил хаялаа
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Цэнд-Аюуш ажиллаж байгаа. Мань хүн ёстой л “үдэх хүнээр ачаа бүү татуул” гэгчээр НЭМГ-ын ажлыг урагш ахиулах байтугай хойш нь зулгаагаад явуулахаа байжээ. Хөөрхий түр орлон гүйцэтгэгч учраас НЭМГ-ын хэр ажиллах, иргэдийн эрүүл мэндийн асуудал түүнд огт падгүй бололтой юм.
Тиймдээ ч өөрийг нь жинхэлж томилоогүй байхад өөрөө бусдын ажлын байраар “тоглож” эхэлжээ. Түүнийх нь горыг Чингэлтэй дүүргийн иргэд амсах болчихлоо.
Учир нь, Д.Цэнд-Аюуш Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяаг
ажлаас нь халж, өөрийн гэх хүмүүсээ сэлгэн томилж байна. Уг нь Ж.Болортуяа дөрөвдүгээр
сарын сүүлийн өдрүүдэд өвчтэй буюу эмнэлгийн чөлөөтэй байсан аж. Гэтэл Д.Цэнд-Аюуш энэ
үеийг ашиглан, тавдугаар сарын 1-нд тушаал гарган халсан байна. Энэ нь Хөдөлмөрийн хууль
зөрчсөн ч үйлдэл гэдгийг амтай бүхэн ярьж байна.
Д.Цэнд-Аюушийн энэ үйлдлийг эсэргүүцсэн эмнэлгийн эмч, ажилтнууд дээд шатны байгууллагууд болох Хотын дарга Д.Сумъяабазар, ЭМ-ийн сайд С.Чинзориг нарт өргөх бичиг өгөхөөр болж, цаашлаад хүсэлтийг нь хүлээж авахгүй бол ажил хаялт зарлахаа ч мэдэгдээд байна.
Чингэлтэй дүүргийн эмч, ажилтнууд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дарга,
удирдлагуудынхаа талаар элдэв хэл, ам, хэрүүл тэмцэл хийлгүй ёстой л мөрөөрөө ажлаа хийж
иржээ.
Харин энэ удаа тэд хэдий салбарын цалин, хөлс бага байгаа ч Ж.Болортуяаг даргаар томилогдон ирснээс хойш эмнэлэг нь зөв менежменттэй болж, эмч, ажилтнууд нь ур чадварын нэмэгдлээ 25 хувь хүртэл авдаг болж, хоол, унааны мөнгөний нэмэгдэл, урамшууллыг орхигдуулалгүй үе шаттайгаар өсгөж өгчээ. Ингээд ч зогсохгүй эмнэлгийнхээ санхүүжилтийг цаг тухайд нь авч, шаардлагатай тоног төхөөрөмж, өрөө зэргийг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан гаргаж, эмч, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, шаардлагатай боловсон хүчнийг олж, байгууллынхаа бусад хүмүүсийн ажлын ачааллыг зөв хуваарилж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, тэдний эрүүл мэндийн манаанд ялархаж, ядралтгүй ажиллах олон боломжийг олгожээ. Эрүүл мэндийн салбар нийтээрээ боловсон хүчний хомсдолд орчхоод байхад даргатай хамтран ажилламаар байна гэсэн
нэг эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хүсэлтийг хүлээн авах сэтгэл байтугай сонирхол ч Д.Цэнд-Аюушт алга. Тиймээс Нийслэл Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон ЭМ-ийн сайд С.Чинзориг нар Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудын хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгөхгүй бол тэд ажил хаяж, цаашлаад бусдынхаа адил солонгост хараар ажиллах сонголт хийх вий дээ.
Эх сурвалж: Paparazzi.mn