МЗХ-ны Ерөнхий Нарийн бичгийн даргаар Э.Цэнд-Аюуш томилогдлоо

289



Монголын Залуучуудын холбооны Удирдах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар холбооны Ерөнхий Нарийн бичгийн даргаар Энхтайван овогтой Цэнд-Аюушийг томиллоо.

Энхтайваны Цэнд-Аюуш нь 1986 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт мэндэлсэн, 1993-2003 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор дунд сургууль, 2003-2007 онд Мюзик Холл Театр Кино Хөгжмийн Дээд Сургууль, 2018-2020 онд Монгол Улсын соёл, урлагийн их сургуулийг тус тус төгссөн. Соёл, урлагийн менежментийн магистрийн зэрэгтэй.

  • 2007-2009 онд Гэр бүлийн хөгжлийн төв ТББ-д Менежер,
  • 2009-2016 онд Урлаг.мн сайтын Үүсгэн байгуулагч, захирал,
  • 2009-2022 онд Монголын Сайтын холбоо ТББ-д Менежер, Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2009-2016 онд Монголын урлагийн залуучуудын холбоо ТББ-ын Үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч,
  • 2016-2019 онд Монголын Морин спорт, залуу уяачдын холбоо ТББ-ын Үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2013-2016 онд Эм жи эл медиа групп ХХК-д Маркетингийн албаны дарга,
  • 2012-2015 онд Нийслэлийн Улаанбаатар чуулгад Маркетингийн менежер, албаны дарга,
  • 2016-2021 онд Нийслэлийн Соёл, урлагийн газарт Хэлтсийн дарга, Газрын даргын түр орлон гүйцэтгэгч,
  • 2021-2022 онд Соёлын яаманд Шинжээчээр тус тус ажиллаж байсан.

Э.Цэнд-Аюуш нь төрийн болон төрийн бус байгууллагуудад 15 жил ажилласнаас төрийн соёлын байгууллагад 10 жил удирдах, гүйцэтгэх албан тушаалуудад ажилласан туршлагатай залуу юм.

Түүнд ажлын их амжилт хүсье.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn