Х.Нямбаатар: Төрийн өмчит компанийг 2 жил дараалан алдагдалтай ажиллуулсан ТУЗ, захирлыг чөлөөлж, дахин төрийн өмчит ААН-үүдэд удирдлагаар томилохгүй

289

УИХ-ын нэгдсэн чуулганаар яг одоо Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар төрийн өмчит компаниудын ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг томилох асуудалд энэ хуулиар ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаараа тодорхой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн болон орон нутгийн өмчит газруудын ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Мөн төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг чөлөөлнө. Дараа нь өөр төрийн өмчит компани дээр гүйцэтгэх удирдлага, ТУЗ-д томилогдох боломжийг хааж, бүртгэлийн нэгдсэн систем хөтөлнө" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн тухай хууль орж ирсэн төслийнхөө дагуу батлагдвал төрийн өмчит компанийг хоёр жил алдагдалтай ажиллуулсан ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд ажлаасаа шууд чөлөөлөгдөх юм байна. Мөн дахин өөр төрийн өмчит компани, аж ахйун нэгжүүдэд томилогдохгүй байхаар хуулийн төсөлдөө тусгажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn