ЧД: 30 жилийн ойн барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

388


Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн барилдаан өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд боллоо. Бөхийн барилдаанд улс аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаж хүчийг үзлээ. Хүндэтгэлийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар болон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцлоо.

Мөн энэхүү хүчит бөхийн барилдааныг Чингэлтэй дүүрэгтэй гадаад хамтын ажиллагаатай Япон улсын Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи, Нарийн бичгийн хэлтсийн дарга Ямашита Ацүши, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Мүрамацү Юкимаса болон бусад зочид төлөөлөгчид, АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн зэрэг хүндэт зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.
Хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдарт” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Их уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, Улсын начин Б.Даваа-Очир, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарсан юм.
Дунд шөвгийн долоод Улсын харцага Ц.Бямба-Отгон, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Чимэдвандан нар үлдэв.
Мөн Уран барилдаант бөхөөр Өвөрхангай аймгийн харьяат аймгийн харцага Б.Өлзийсайхан, Улсын цолонд ойрхон бөхөөр Увс аймгийн харьяат аймгийн арслан Б.Өсөхбаяр нар шалгаран Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар шагналыг гардуулан өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn