В.Путин ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгожээ

159

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан талаар Засгийн газраас мэдээлж байсан билээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзах үеэрээ ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгосон байна.
Энэ нь Монгол Улсын хувьд 30 жил хүлээгдсэн төсөл бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн айлчлалаар яриа хэлэлцээр болж байсан нь ийнхүү ажил хэрэг болж байгаа аж.
Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьсан тохиолдолд БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангахын зэрэгцээ энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит сайн жишээ болж болох талаар талууд санал нэгдсэн тухай Засгийн газраас хоёрдугаар сард мэдээлж байв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn