Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2,789 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна

619

8715


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны жилийн эцсийн статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.


2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлжээ.


Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн аж.


Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд:


  • Уул уурхайн салбараас – 2.6 (21.96%) их наяд төгрөг

  • Газрын тосны салбараас – 232.3 (1.95%) тэрбум төгрөг

  • Тусгай зөвшөөрлийн төлбөр – 36.9 (0.31%) тэрбум төгрөг

  • Бусад орлого – 29.3(0.25%) тэрбум төгрөг

Өөрөөр хэлбэл, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж байна.


2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт 2,621.56 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн. Үүнээс:


  • Алт       116.84 тэрбум төгрөг

  • Нүүрс   1,210.57 тэрбум төгрөг

  • Цайр     66.27 тэрбум төгрөг

  • Зэс        1,090.12 тэрбум төгрөг

  • Төмөр   25.42 тэрбум төгрөг

  • Жонш    34.82 тэрбум төгрөг

  • Бусад    77.53 тэрбум төгрөг

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өссөн байна. Үүнд:


  • Нүүрс  300.01 (32.9%) тэрбум төгрөг

  • Зэс      218.23 (25.0%) тэрбум төгрөг

  • Алт      36.84 (46.1%) тэрбум төгрөг

  • Жонш  18.48 (113.1%) тэрбум төгрөг

  • Төмөр  8.37 (49.1%) тэрбум төгрөг

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:


  • Цайр   10.65 (13.8%) тэрбум төгрөг

  • Бусад  1.23 (1.6%) тэрбум төгрөг

Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл


УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАР


2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 50.83 сая тн нүүрс,1.26 сая тн зэсийн баяжмал, 16.25 тн алт, 5.30 мян.тн молибдений баяжмал, 156.15 мян.тн хайлуур жоншны хүдэр, 47.49 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.57 сая тн төмрийн хүдэр,3.39сая тн төмрийн хүдрийн баяжмал,83.09 мян.тн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна.


Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 824.44 сая тн буюу 1.6 хувь,төмрийн хүдэр 2.35 сая.тн буюу 37.7 хувь, хайлуур жоншны хүдэр 54.98 мян.тн буюу 54.3 хувиар тус тус өссөн байна.


Харин зэсийн баяжмал 48.40 мян.тн буюу 3.7 хувь,алт 4.40 тн буюу 21.3 хувь, молибдений баяжмал 183.40 тн буюу 3.3 хувь, төмрийн хүдрийн баяжмал 19.18 мян.тн буюу 0.6 хувь,хайлуур жоншны баяжмал 33.24 мян.тн буюу 41.2 хувь, цайрын баяжмал 4.76 мян.тн буюу 5.4 хувиар тус тус буурсан байна.


Хүнд үйлдвэрийн салбар


2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 208.54 мян.тн нүүрсэн шахмал түлш, 11.76 мян.тн катодын зэс, 28.43 мян.тн металл бэлдэц, 26.90 мян.тн металл цувимал,9.23 мян.тн ган төмөр хийц,81.95 тн цахилгаан утас тус тус үйлдвэрлэсэн байна.


Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 206.62мян.тн буюу 108.6 дахин их,ган төмөр хийц 2.53 мян.тн буюу 37.7 хувиар тус тус өсөв.


Харин катодын зэс 2.42 мян.тн буюу 17.1хувь,металл бэлдэц 745.40 мян.тн буюу 2.6 хувь, металл цувимал 4.69 мян.тн буюу 14.8 хувь, цахилгаан утас 13.20 тн буюу 13.9 хувиар тус тус буурсан.


Газрын тосны салбар


2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.88 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 487.42 мян.бар буюу 7.6 хувиар өссөн.


АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ


Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.37 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.75 (11.2%) их наяд төгрөгөөр өслөө.


Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 12.47 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.24 (11.1%)их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.15(28.6%)их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8 хувийг эзэлж байна.


АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 20.09 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.79 (9.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.66 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 970.60(7.7%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 800.43 (19.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 106.38(1.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 13.57 (67.6%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 11.32(82.9%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.


Хүснэгт 1. Аж үйлдвэрийн салбарт ажиллагсад /тэрбум төгрөг/








































































































































Салбар2016

XII

2017

XII

2018

XII

2019

XII

Өөрчлөлт
(5-3)=?, (5/3)=%(5-4)=?, (5/4)=%
123456789
Нийт дүн65,68268,30574,16776,6708,36512.2%2,5033.4%
Уул уурхай, олборлох аж үйлдвэр22,69322,04523,11924,4962,45111.1%1,3776.0%
Нүүрс олборлолт7,7127,6968,0748,0853895.1%110.1%
Газрын тос олборлолт1,7091,4941,5691,544503.3%-25-1.6%
Металлын хүдэр олборлолт11,48611,20011,82113,0501,85016.5%1,22910.4%
Бусад ашигт малтмалын олборлолт1,7861,6551,6551,8171629.8%1629.8%
Боловсруулах аж үйлдвэр26,20429,26331,58132,3083,04510.4%7272.3%
Хүнд аж үйлдвэр4,0295,6495,4887,2441,59528.2%1,75632.0%
Кокс, шахмал түлш үйлдвэрлэл2032131971,2701,057496.2%1,073544.7%
Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл7941,2951,1761,62432925.4%44838.1%
Төмөрлөг бу сэрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл1,4532,2442,1902,3691255.6%1798.2%
Төмрийн үйлдвэрлэл1,3811,7171,7551,8381217.0%834.7%
Машин, тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл198180170143-37-20.6%-27-15.9%

ГАДААД ХУДАЛДАА


Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 13.75 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 860.6 сая ам.доллар буюу 6.7 хувиар өссөн байна. Экспортын дүн импортын дүнгээс 1.49 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.


ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ


Экспорт 7.62 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 608.00 сая ам.доллараар буюу 8.7 хувиар өссөн байна.


Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.1 хувь буюу нийт экспортын 82.1 хувийг эзэлж байна.


УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАР


Чулуун нүүрсний экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 3,074.4 сая ам.долларын 36.5 сая тн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 288.1 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 708.6 мян.тн-оор тус тус их байна. 2018 онд 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 77.9 ам.доллар байсан бол 2019 онд 84.3 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна.


Зэсийн баяжмалын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 1,403.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 33.1 мян.тн-оор бага байгаа юм.  2018 онд зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1,400.5 ам.доллар байсан бол 2019 онд 1,279.5 болж 121.1 ам.доллараар багассан бөгөөд үнийн дүнгээр 1,795.9 сая ам.доллар болж өмнөх оноос 216.3 сая ам.доллараар буурсан байна.


Төмрийн хүдрийн экспорт: 2019 оныгүйцэтгэлээр8,448.8 мян.тн буюу 576.6 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 999.8 мян.тн-оор, үнийн дүн нь 234.4 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.3 ам.доллараар өссөн байна.


Хайлуур жоншны экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 205.3 сая ам.долларын 699.4 мян.тн жонш экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 144.2 мян.тн-оор, үнийн дүнгээр 15.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 293.5 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 48.5 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншны 23.8 хувийг ОХУ руу, 76.1 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.


Цайрын баяжмалын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 134.8 мян.тн цайрын баяжмалын1 тн-ыг дунджаар 1,402.3 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 194.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 189.0 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 8.8 сая ам.доллараар буурсан байна.


Молибдений баяжмалын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 49.0 сая ам.доллар болжөнгөрсөн оны мөн үеэс 0.9 сая ам.доллараар буурсан байна. 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,332.6 ам.доллараас 8,614.5 ам.долларт хүрч, 281.9 ам.доллараар өссөн байна. 2019 онд 5,689.5  тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 303.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 68.4 хувийг БНХАУ руу, 14.9 хувийг Вьетнам руу, 13.4 хувийг БНСУ руу тус тус гаргасан байна.


Алтны экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 9,069.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,637.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9  ам.доллар байсан бол 2019 онд 46,132.3 ам.доллар болж 4,027.3 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 418.4 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 273.9 сая ам.доллараар өссөн байна.


Хүнд үйлдвэрийн салбар


Коксын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр144.75 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 116.55мян.тн-оор буюу 5.1 дахин их, үнийн дүнгээр 27.15сая ам.долларын кокс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.66сая ам.доллар буюу 4.9 дахин их өссөн байна.


Тунгаасан зэс хайлш (Катодын зэс):2019 оны гүйцэтгэлээр 11.93 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 996.91 тн-оор буюу 7.7 хувиар, үнийн дүнгээр 68.90 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.55 сая ам.доллар буюу 16.4 хувиар тус тус буурсан байна.


Газрын тосны салбар


Боловсруулаагүй нефтийн экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 6,545.2 мян.бар буюу 366.7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 355.4 мян.бар-иар их, үнийн дүнгээр 25.3 сая ам.доллараар бага байна. 1 барнефтийн хилийн дундаж үнэ 63.3 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 56.0 ам.доллар болж буурсан байна.


ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ


Импорт 6.13 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 252.63 саяам.доллараар буюу 4.3 хувиарөссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,372.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оны гүйцэтгэлээс 46.5 сая ам.доллараар буюу 3.5 хувиар өслөө.


ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР


Коксын импорт: 2019 оны гүйцэтгэлээр 2.14 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 0.97 мян.тн-оор буюу 82.5хувиар, үнийн дүнгээр 384.52 мян.ам.долларын кокс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 152.29 мян.ам.доллар буюу 65.6хувиар өссөн байна.


Тунгаасан зэс хайлш (Катодын зэс): Монгол Улс катодын зэс импортолдоггүй.


ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР


Эрдэс бүтээгдэхүүний импортын 85.0 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 


2019 онд 1,165.8 сая ам.долларын 1,844.5 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны үеэс 268.5 мян.тн-оор, үнийн дүнгээр  53.4 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.4 хувийг автобензин, 66.6 хувийг дизель түлшний импорт эзэлж буй.


Автобензины импорт: 2019 онд 541.5 мян.тн автобензин импортолсон нь 2018 оны дүнгээс 105.9 мян.тн-оор их байна. 2018 онд 1 тн автобензины импортын дундаж үнэ 708.8 ам.доллар байсан бол 2019 онд 604.6 ам.доллар болж 14.7 хувиар буурсан байна.


Дизель түлшний импорт: 1,080.4 мян.тн болж 2018 оны гүйцэтгэлээс 231.6 мян.тн-оор өссөн байна. 2018 онд  1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 679.5 ам.доллар байсан бол 2019 онд 619.6 ам.долларт хүрч 59.9 ам.доллар буюу 8.8 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 92.6 сая ам.доллараар нэмэгдсэн байна.


Газрын тосны олборлолтын чиглэлээр: Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 6.87сая баррель(932,367 тонн)газрын тос олборлон,6.54 сая баррель (889,121 тонн) экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 232.3тэрбум төгрөгийнорлого төвлөрүүлсэн байна.Энэ онд нийт6.6сая баррель(890,000 тонн)газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна


2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 148,992 мянган баррель буюу 20,206 тонн (2.25%) газрын тос олборлож, 139,335 мянган баррель буюу 18,992 тонн (2.1%) газрын тос экспортлов.


Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр: 2019 онд нийтдээ 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон нь 2018 оноос 7.17 хувиар нэмэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:


  • А-80 автобензин 98

  • Аи-92 автобензин 31

  • Дизелийн түлш 34

  • ТС-1 онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна.

Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон бусад эх үүсвэрээс авсан мэдээллээс харахад үнэд өөрчлөлт ороогүй байна.


АМГТГ-ААС ЭНЭ ОНД 335.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ

АМГТГ-аас 2020 онд улсын төсөвт 335.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс:


  • Газрын тосны борлуулалтын орлого 266 тэрбум төгрөг

  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 36 тэрбум төгрөг

  • Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрийн орлого 5 тэрбум төгрөг

  • Бусад орлого 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2020 оны 1 дүгээр сарын 20-ны  өдрийн байдлаар нийт 1.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж, гүйцэтгэл 0.5 хувьтай байх аж.

2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2,789 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.


























 ТооХувьГектарХувьНийт нутаг дэвсгэрт эзлэх хувь
Нийт2789100%7.344.150.57100%4.7%
Хайгуулын111940.1%5.709.567.3877.7%3.6%
Ашиглалтын167059.1%1.634.583.1922.3%1.0%


Эх сурвалж: УУХҮЯ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn