Дөрөвдүгээр сард 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ

360
COVID-19 эсрэг вакцинжуулалтын  явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма  мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай улс 490 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авсан. Цаашид нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах вакцин хүлээн авахаар зорин ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сард багтаж 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Гуравдугаар сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд 300 мянга 366 хүнийг вакцины эхний тунд хамрууллаа. Энэ нь зорилтот буюу дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар дархлаажуулалтын улмаас ноцтой урвал илэрсэн тохиолдол байхгүй.

 Өнөөдрийн байдлаар 50-аас насны иргэдийн 45 хувь нь вакцинд хамрагдаад байна. Вакцинд хамрагдах иргэд харьяа дүүрэгтээ байгаа дархлаажуулалтын нэгжүүдэд очиж вакцинаа хийлгэх юм. Дээрх насны иргэд рүү Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд холбогдож, мэдээлэл өгч байгаа. Мөн бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 2200 орчим иргэн вакциндаа хамрагдсан. Мөн хөдөө орон нутагт харьяалалтай ч Улаанбаатар хотод байгаа 50-аас дээш насны иргэд тухайн амьдарч буй дүүргийнхээ дархлаажуулалтын цэгүүдэд очиж вакцинд хамрагдах боломжтой” гэж ярилаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn