Орон нутгийн иргэдийг буцаах ажил хоёрдахь өдрөө үргэлжилж байна

332
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээ хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийн ажиллаж байгаа юм.
Иргэдийг нэвтрүүлэх ажлыг “Драгон”, “Лавай”, “Тэнгэр” авто буудлууд дээр зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр буюу 12 дугаар сарын 01-ний 16:00 цагийн байдлаар 51 чиглэлд 41 тээврийн хэрэгслээр 1362 зорчигч, Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчжээ.
Коронавирсут халдварын тархалт голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжинд үе шаттайгаар зохион байгуулж зорчуулна.
ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ҮЕД ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ИРГЭД ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ
1. Иргэн та гар утас болон цахимаар www.119.mn-руу орж Улаанбаатар хотоос орон нутагт зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт бүртгэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.
2. Товлосон газраа, товлосон цагт очиж, шинжилгээгээ өгнө.
3. Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистерийн дугаараар шалгаж авна.
4. Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж, захиална.
5. Билетээ захиалж авсны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж, нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.
6. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.
7. Очих газраа очиж, гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба дотны хүмүүстээ халдвар дамжуулж, бусдад тараахгүйн тулд заавар, журмыг сайтар баримтална.
8. Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж, Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.
dotor1 Орон нутгийн иргэдийг буцаах ажил хоёрдахь өдрөө үргэлжилж байна
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn