Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ

26
   Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах явцад Чингэлтэй дүүргийн 1, 4, 5 дугаар хороодын нутаг дэвсгэрт Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэгдэн, айл өрхүүдэд хүргэгдэж буй “Сонгогч танаа” нугалбар бүхий мэдээллийг намын сурталчилгааны хуудастай хамт үзэж, тараасан тухай мэдээллийг иргэдээс Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. Энэ асуудалтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Цэрэн болох хэсгийн хорооны гишүүд мэдээлэл хийлээ.
Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Цэрэн "Өчигдөр орой Ардчилсан намаас нэр дэвшигч Ү.Халиун Сонгуулийн ерөнхий хорооноос дүүргээр дамжин, сонгогчдод хүрдэг “Сонгогч танаа” хуудсыг зарим нэр дэвшигчийн сурталчилгааны материалтай үдэж хамтатган тарааж байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Бид үүнийг нягталж, шалгасан. Ингэхэд дээрх нэр дэвшигчийн мэдээлж буй мэдээлэл нотлогдоогүй. Тухайн нэр дэвшигчийн хууль хяналтын байгууллагад хандаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаа нотлох болно" гэлээ. 
Мөн тухайн хэсгийн хороог удирдан ажиллаж байгаа холбогдох ажилтнууд хуулийн хүрээнд ажиллаж байгаагаа ажлынхаа явцын мэдээллийн хамт үзүүлсэн бөгөөд тараах материалыг гараас гарт зарчмын хүрээнд тараасан бөгөөд эзэнгүй айлын гадна үлдээгээгүй гэдгийг хэлж байв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn