Нийтийн тээврийн шинэчлэл агаарын бохирдлыг бууруулах уу

544


Олон жил улаанбаатарчуудын “толгойны өвчин” болоод байсан утааны асуудлаа өнгөрсөн жил 50 хувь шийдсэн нь түүхэн үйл явдал байсан гэдэгтэй уншигч та маргахгүй байх. Утаатай тэмцэхэд хөрөнгө мөнгөнөөс илүү хичээл зүтгэл, зоригтой шийдвэр чухал байсан гэдгийг эрх баригчид харуулсан. Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын хэрэглээнд нэвтрүүлж, утааг тодорхой түвшинд бууруулж чадсан бол цаашид утаагүй Улаанбаатар болгохын тулд агаарын бохирдлыг бий болгож бүхий л хүчин зүйлстэй тэмцэх ёстой болоод буй. Тодруулбал, агаарын бохирдол бий болгож анхаарах ёстой нэг асуудал нь тээврийн хэрэгсэл.
Нийслэлийн тээврийн хэрэгсэл бол Бээжингийнхтэй адил утааны хоёр дахь эх үүсвэр бөгөөд агаарын бохирдлын 10 орчим хувийг бүрдүүлж байгааг судалгаагааг тогтоосон байдаг. Энэхүү үзүүлэлт нь тээврийн хэрэгслээс хэрхэн хортой утаа ялгарч агаарт уусаж буйг тодорхой илэрхийлж байна. Автомашины хорт утаа нь агаарын бохирдлын арав хуваасны нэгийг бүрдүүлдэг ч хор хөнөөлын хэмжээгээр дээгүүрт бичигддэг. Тиймээс Бээжин уушгиа эрүүл болгохын тулд унаагаа эрүүл болгосон байна. Энэ хүрээнд 2.1 сая автомашинд утаа шүүгч суурилуулж, тээврийн хэрэгслийн журмаа шинэчилж, автобензин, дизелийн түлшнийхээ чанар стандартыг дээшлүүлсэн. Бээжин 2015 оноос автомашинуудыг ангилан ялгаж, “өндөр настай” тээврийн хэрэгслүүдийг бүрмөсөн хязгаарласан. Тус хотод гэхэд л 300 мянган хуучин тээврийн хэрэгслийн ашиглалтыг зогсоожээ. Мөн чанартай, цэвэр түлшний хэрэглээг дэмжсэн. Тус улсын албаныхан энэ санаачилгыг өөрөөсөө эхэлж, нийтийн болон албан хэрэгцээнд зориулсан тээврийн хэрэгслүүдээ цэвэр түлшээр ажилладаг болгожээ. Бидний хувьд шатахуун, түлшний чанараас илүү үнийг л сонирхдог. Гэтэл агаарын бохирдол болон автомашины эдэлгээнд чанар хамгийн чухал. Тиймээс шатахуун, түлшний чанарыг дээшлүүлэх, энэ чиглэлийн стандартыг шинэчлэх шаардлага тулгарч байгаа юм.
Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахаар хэд хэдэн зорилт дэвшүүлсэн байна. Ингэхдээ тээврийн хэрэгсэлд тавих хяналт үзлэгийг чанаржуулж, нийтийн тээврийн дизель автобус, ачааны автомашинд тортог шүүгч суурилуулахаар болсон байна. Мөн автобензин, дизелийн түлшний стандарт, чанарын хяналтыг сайжруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Үүний эхлэл болгож, энэ оноос нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийсэн. Энэ хүрээнд энгийн болон давхар цахилгаан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлээд буй. Энгийн цахилгаан автобус 168 кВт/цаг хүчин чадалтай, нэг удаа цэнэглээд 200 гаруй км зам туулна. Хоёр давхар автобус 326 кВт/цаг хүчин чадалтай, нэг удаа цэнэглээд 400 гаруй км явах боломжтой нь туршилтаар батлагдсан. Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн энэхүү шинэчлэл шатахуун, тос хэрэглэхгүй, утаа гаргахгүй, байгальд ээлтэй гэдгээрээ давуу талтай юм. Ийнхүү нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл зөвхөн автобус шинэчлээд зогсохгүй тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах томоохон ажлын эхлэл болж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn