Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар Мазаалай баавгай хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг ТББ, Хүрээлэн төслийн гэрэл зурагчин У.Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран 2026 оны 04 сарын 14-ны өдөр Баруун тооройн баянбүрдэд 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж сансарын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүж эдийн болон үсний дээжийг авлаа.
Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ихээхэн ач холбогдолтой юм.
