Улаанбаатар хот зуслангийн бүсийн хашааны стандарттай болно

26

Нийслэлийн Байгаль орчны газраас БОАЖЯ, Хот төлөвлөлт, хотын стандартын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газруудад дагаж мөрдөх хашааны стандартын төслийг зэрлэг амьтдад ээлтэй байдлаар шийдвэрлэх ажлыг эхлүүлээд байна. 
   Суурьшлын бүсийн тэлэлт, төлөвлөлтгүй газрын олголтоос шалтгаалан зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, стандартын бус хашаанд сүлбэгдэх, хавчуулагдах тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 
   2018-2023 онд нийслэлийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтантай холбоотой 388 удаагийн дуудлага мэдээлэл хүлээн авснаас 30 бодгаль туруутан амьтан зуслангийн бүсийн төмөр хашаанд сүлбэгдэн хорогдсон бөгөөд байгаль экологийн үнэлгээгээр 116.142.000 сая төгрөгийн хохирол учирсан байна 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn