Аргыг нь олж асуудлыг шийдэх нь
Нарны туяанд солонгорсон
Номин ногоон талдаа
Шинэхэн гэрүүд сувдраад
Сүү цагаа ханхалсан
Цэцэгт хөдөө нутаг минь …
Байгаль орчны хувиралт, ирээдүйн хөгжлийн шаардлагын дагуу малчид минь “Цэцэгт хөдөө нутаг”-аа үе дамжин дуулахын тулд тал нутгаа мөнх ногооноор нь байлгаж, таван хошуу малаа тааваар сайхан маллаж, тансаг амьдралаа цогцлоохоор мал аж ахуйн шинэ замыг судлан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчилж байна. Гэвч хэвшил болсон уламжлалт аргаа шинэчлэх гэдэг тийм ч амархан байсангүй. “Аргыг нь олбол бэрхийг давна”. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг хэрхэн өөрчилж, аргыг нь олж асуудлыг шийдэх ёстой.
Урадын Дунд хошууны Чинь Тяньжянь компанийн малыг тэжээж байгаа малчин Зургийг: Х.ЦОЛМОН
Өвсний толгойд хяруу унаж өглөөний жавар чангарсан 11-р сарын эхээр манай сэтгүүлчдийн багийнхан ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх туршилтын цэг болох Ордос хотын Отогийн Өмнөд хошуу, Баяннуур хотын Урадын Дунд хошуу, Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуугаар ярилцлага хийж явахдаа орон нутаг болон малчид шинжлэх ухааны шинэлэг загвар ба аргаар уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн дадал зуршлыг өөрчилж буйтай танилцан, бахархаж байлаа.

Малчин н.Заяа бэлчиж байгаа мал сүргээ компьютерээр харна
Зургийг: Х. ЦОЛМОН
Ухаалаг ферм
Харгана битүүрсэн манхан баларт хол ойрдоо бахархагдсан нэгэн малчин айл суурьшдаг. Гэрийн эзнийг н.Заяа гэдэг. Ордос хотын Отогийн Өмнөд хошууны Нанс суурингийн Сүлд багаар нутагтай. Жаран насны дөрөөг шүүрч яваа тэрээр хөнгөн шаламгай алхаж энд тэнд ердөө хэдэн товчлуур дарахын төдийд машин нь хөдлөөд өвс бордоо өөрөө бууж, мал нь өөрөө хүрч ирээд тавтайхан идээшилнэ. Тэдний ухаалаг ферм нь өвсний хашааны тоног төхөөрөмж, өвсний автомат хүргэлтийн бүс, босоо усалгааны төхөөрөмж, малын бууц боловсруулах систем, малын орчны хяналтын систем, үндсэн лаборатори, өвсний хяналтын камераар тоноглогдсон 3000 м2 талбай бүхий малын хашаа ба өвсний хашаанаас бүрджээ. Заяа:
Манайхан 2019 оны сүүлчээр ухаалаг фермээ байгуулж, 2020 онд ашиглалтад оруулсан. Уг нь өөрсдөө цагаа зохицуулж малаа тэжээдэг байсан, одоо ухаалаг системд цаг тохируулснаар автоматаар услах, өвс тэжээл өгөх, ариутгах зэргийг цагийн хувиараараа ажиллуулдаг. Малын хашааны дулаалгыг ухаалгаар хянаж, байнга+17 градуст хэвийн дулаантай байлгадаг. Одоо ажлаар гадагш гарсан ч гар утсаараа ухаалаг системээ ажиллуулж малаа тэжээж чадах болсон гэж ухаалаг фермээ танилцууллаа.

Отогийн Өмнөд хошууны Нанс суурингийн Сүлд багийн малчин н.Заяагийнхны малын бэлчээр Зургийг: З. ГЭГЭЭНТУЯА
Отогийн Өмнөд хошуу өнөөг хүртэл нийтдээ 120 ухаалаг ферм байгуулаад байна. Хошууны Хөдөө аж ахуй, Мал аж ахуйн мэргэжлийг түгээх төвийн захирал н.Мөнхбаяр:
Манай хошуу 52 сая юанийн хөрөнгө оруулж, 1 дижитал хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэн, 1 орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн парк, дижитал хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үлгэр жишээ тосгон, ухаалаг ферм, дижитал хөдөө аж ахуйн жишиг гудамж, "N" дижитал шинэчлэлийн төслүүдийг дэмжиж, "1+1+3+N" дижитал хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын загварыг бүрдүүлж байна. Ухаалаг ферм нь мал аж ахуйн салбарыг өөрчилж, сайжруулах үр дүнтэй арга юм. Өвөр Монголын Өөртөө Засах Оронд ухаалаг мал аж ахуй, хөдөө аж ахуйн байгууллагуудыг байгуулах, хэрэгжүүлэх төлөвлөгөө (2025-2027)"-г хэрэгжүүлснээр Өвөр Монгол 2027 он гэхэд 1000 ухаалаг ферм байгуулахаар төлөвлөж байна гэж танилцуулав.

Малчин н.Заяа ухаалаг фермд малдаа тэжээл өгнө Зургийг: О.БУЯНЭНЭРЭЛ
Фермд маллах дүрэм хэрэгжүүлэв
Намрын сүүл үеэр Баяннуурын Урад нутагт өвс халиурч, нүүдлийн шувууд эргэн хоргодно. Бид Урадын Дунд хошууны Онгон суурингийн Чин Жяньтянь компанийн мал маллах жишиг фермд хүрч очлоо. Энэ бол бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх, бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт, сайжруулалтыг дэмжих нийтлэг загваруудын нэг юм.
Сэтгүүлчдийн баг Онгон суурингийн Шарчулуу багийн малчин залуу Н.Цэцэнтэй уулзаж ярилцлага авснаа хуваалцъя. Тэрээр энэ фермд өөрийн 16 үхэр болон 130 ямаагаа тэжээхийн зэрэгцээ фермд ажиллаж орлогоо нэмэгдүүлдэг. Цэцэн:
- Өмнөх жилүүдэд ноцтой ган гачиг болж мал аж ахуйн зарлага орлого нь тэнцэж байсан. Мөн малаа хашаалж тэжээж байсан бол үхэр ямаагаа фермд маллуулдаг боллоо. Фермд бол өвс тэжээлийн асуудалд санаа зовох хэрэггүй. Өөрөө маллах нь тарга тэвээргэ барагтай, харин фермд өндөр уурагтай тэжээл өвсөөр тэжээж байгаа болохоор хурдан сайн тарга авдаг гэж фермд маллахын ач тусыг танилцуулав.

Чинь Тяньжянь компанийн мал маллах фермийн үхэр
Урадын Дунд хошууны Хөдөө аж ахуй, мал аж ахуй ба шинжлэх ухаан мэргэжлийн товчооны дарга Н.Урагшлалт:
Манай хошуу Фермд маллах загвараар бэлчээрийн даац хэтрүүлсэн асуудлыг үр бүтээлтэй шийдэхийн зэрэгцээ “Мал бэлчээрлүүлэхийг хориглосон ч мал маллахыг хориглохгүй”-гээр малчдын орлогыг нэмэгдүүлж байна. Одоо “фермд маллах” дүрэм хэрэгжүүлснээр жилд 100 мянга гаруй мал тэжээж буй тухай танилцууллаа.

Чинь Тяньжянь компанийн мал маллах ферм
2024 онд Онгон суурин Хай Наны Жя Шы групптэй хамтран Урадын Дунд хошууны Чин Жяньтяань Хөдөө аж ахуй, мал аж ахуйн шинжлэх ухаан техникийн компанийг байгуулж, Шарчулуу багийнхан бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг цогцоор нь шийдэж, бэлчээрийн экологийн хамгаалалт, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг баталгаажуулав. Тус компанийн малын ферм нь 500 м2 талбайтай, нийт 47.5 сая юанийн хөрөнгө оруулалттай. 3000 м2 малын хашаа, 2000 м2 өвсний хашаатай, бэлчээрийн хэт их хэрэглээний тооноос хэтэрсэн 10 мянга гаруй малын асуудлыг шийдвэрлэсэн байна. Бас 15 сая юанийн хөрөнгө оруулалттай хонь, ямаа маллах ферм байгуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэн баяжих замаар замнуулжээ.

Чинь Тяньжянь компанийн ямааны ферм
Урадын Дунд хошуу 2023 оноос хойш бас мал аж ахуйн орны малаа өсгөн үржүүлэх давуу тал болон хөдөө аж ахуйн орны тэжээл өгч тарга тэвээргэ авахуулах давуу талыг ашиглан “Бэлчээрт маллах+ хашаанд тэжээх + газар тариалангийн нутагт өвөлжих”-ийг хослуулсан шинэ загварыг судалсан байна. Энэхүү загвар нь энэ оны 10-р сараас ирэх оны 04-р сар хүртэл жил бүр 280 мянган толгой бэлчээрийн малыг газар тариалангийн бүс нутагт оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр бэлчээрийн өвсийг зургаан сар сэлгэх болно.
Манай хошуунд бэлчээрийн даац хэтрүүлсэн малын тоо 61.5 хувиар буурч, байгалийн бэлчээрийн өвс, малын тэнцвэрийн индекс 10 хувиас дээш болж, мал аж ахуйн өөрчлөлт, шинэчлэл тогтвортой явагдаж байна гэж Н.Урагшлалт хэллээ.

Отогийн Өмнөд хошууны Нанс суурингийн Сүлд багийн малчин н.Заяагийнх Зургийг: В.ИДЭРГҮН
“Өвсний билет”-ийн дүрэм
Хүмүүс “машины билет”, “киноны билет”, “хоолны билет” зэргийг байнга хэрэглэж байсан бол “өвсний билет” гэдгийг мэдэх хүмүүс цөөн байх аа. Манай сэтгүүлчдийн багийнхан 11-р сарын 03-ны өдөр Хятад улсын анхны “өвсний билет” хүлээж авсан Дархан Муумянган холбоот хошууны Дархан сумын Алтантуг багийн малчин Н.Хөхөөгийнд зочилсон юм.
- "Өвсний билет" гэдэг нь үндсэндээ сайн дурын хөрөнгө оруулалт, тэгш зөвлөлдөх зарчмын дагуу томоохон тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд тосгоны хамт олон, малчидтай хамтарсан үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны эрхийг шилжүүлэх зэрэг аргаар бэлчээрийн экологийг хамгаалах, нөхөн сэргээхийн зэрэгцээ өвсний үйлдвэрлэл ба мал аж ахуй эрхэлж, эдийн засгийн орлого болон экологийн ашигт тулгуурлаж тосгоны малчид, мал аж ахуй эрхэлж буй айл өрх ба нийгмийн хөрөнгөд хандуулсан эдийн засгийн эрхийн нотолгоо мөн гэж Дархан Муумянган холбоот хошууны Ойн аж ахуй, бэлчээрийн товчооны өвсний билетийн оффиссын Ван кан тайлбарлаж байна.

Хятадын анхны “өвсний билет”-ийг гардсан Алтантуг багийн малчин н.Хөхөө Зургийг: Х.ЦОЛМОН
Алтантуг баг нь 22 мянган га бэлчээр, 50 өрхтэй. Өнгөрсөн жилийн хавар хошууныхаа бэлчээрийн хэрэглээндээ багтсан мал аж ахуйн үлгэр жишээ баг болсон юм. Өнгөрсөн оны 12-р сард Дархан Муумянган холбоот хошууны "өвсний билет"-ийн дүрэм хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Дархан сумын Алтантуг багийн дөрвөн малчин 10 мянган га бэлчээрийн туршилтын бүсэд хамрагдаж, "өвсний билет"-ээ авсан юм.

Алтантуг багийн дөрвөн малчин “өвсний билет” гардаж байна
Үүлэн цэнхэр нутаг үдийн наранд зүүрмэглэнэ
Өргөө цагаан гэрээс малчдын баясал цуурайлна.
Манай ярилцлага авсан газар нутгийнхан хашаанд бэлчээх ба бэлчээр зохицуулан маллах, ухаалаг фермд маллах, газар тариалангийн бүсэд өвөлжих, мал аж ахуй аялал жуулчлалын нэгдсэн загвар зэрэг ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтрүүлсэн асуудлыг шийдвэрлэх загваруудыг орон нутгийн бодит байдалтайгаа зохицуулан шинэчилж, “өвсний билет” зэрэг загварыг хэрэгжүүлж, малчдад амьжиргаагаа өөрчлөн сайжруулах арга замыг бий болгосон байна.

2024 оны 04-р сард малчин н.Хөхөө өвсний билетээрээ 200 мянган юанийн зээл авлаа

Алтантуг багийн малчин н.Хөхөө Монгол улсын сэтгүүлчтэй хамт Зургийг: З.ГЭГЭЭНТУЯА
Зохиогч: | З.ГЭГЭЭНТУЯА, Х.ЦОЛМОН, СҮНЬ ЛИН, В.ИДЭРГҮН, Р.ТӨ |
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | Өвөр Монголын өдрийн сонин |