1072 хувьцаатай иргэдэд 63,242 төгрөгийн ногдол ашгийг энэ сард багтаан олгоно

10

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн тайлангаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ мэдэгдсэн. Үүний үр дүнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсон.
Тодруулбал, 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг нэг иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 4-р сарын 30-ны дотор олгохоор мэдэгдсэн юм.
2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбум төгрөгийг бүх хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилах бөгөөд үүнээс Монгол Улсын 3.5 сая орчим иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn