Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

13
Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 08-ны өдөр Фүжөү хотын түүх соёлын дурсгалт газруудтай танилцсан байна.
Лянцүөгийн өвөрмөц түүх, соёлын хотхонд байрлах Чүньлүнь нийтийн цайны газар нь Фүжөүгийн мэлрэг цэцгийн цайны олон мянган жилийн түүхийг харуулж, Цайны замын түүхэн улбааг уламжилсаар байгаа газар билээ. Мэлрэг цэцгийн цайны өлгий нутаг хэмээгддэг Фүжөүгийн мэлрэг цэцэг нь түүхэндээ Цайны замын чухал бараа бүтээгдэхүүний нэг байжээ.
Фүжөү хотын Тайжян дүүрэгт байрлах Шан Шя Хан түүх соёлын гудамжид олон зуун жилийн түүхтэй эртний барилга байгууламж их байдаг ба өнөөдөр болоход эдгээр барилга байгууламжууд нь соёл, аялал жуулчлал, бизнесийг уялдуулсан өвөрмөц хотхон болон хөгжжээ.
Сань Фан Чи Шян /Гурван эгнээ долоон гудамж/ нь Хятадад одоогоор байгаа хамгийн том, хамгийн сайн хадгалагдсан Мин, Чин гүрний үеийн архитектурын цогцолборуудын нэг бөгөөд “Мин, Чингийн архитектурын музей” гэгддэг. Энэ нь зөвхөн Фүжөүгийн түүх, соёлын охь шим төдийгүй олон улсын Цайны замын соёлын чухал үргэлжлэл юм. Цайны худалдааны хөгжлийг гэрчилж, улс орон хоорондын соёлын солилцооны дурсамжийг тээсэн энэ газар нь Цайны замын түүхийг судлах чухал өртөө болжээ.

Найруулагч:
С.УРЬХАН
Эх сурвалж:
Солонго сайт
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn