Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ирэх оноос хавдрын химийн болон хөнгөвчлөх эмчилгээ хийх нь

10

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн ирэх оны нэгдүгээр сараас химийн өдрийн болон хөнгөвчлөх, гемодиализ, чихрийн шижингийн эмчилгээ нэвтрүүлэхэд бэлэн болсноо мэдээллээ. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд Халдварт бус өвчний хяналтын нэгж байгуулсан байна. Тус эмнэлэг нь нийт 360 эмч, эмнэлгийн ажилтантай, хэвтүүлэн эмчлэх долоон тасаг, 288 ортойгоор дүүргийн хүн амд 21 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж. Өнгөрсөн жил амбулаториор 343 911 үзлэг хийж, 7786 хүн хэвтүүлэн эмчилжээ. 
Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар энэ сарын 19-25-нд 743 хүүхэд үйлчлүүлсэн гэнэ. Харин сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн долоо хоногт ачаалал буурч, өдөрт 20-30 хүүхэд тусламж, үйлчилгээ авч буйг хэлсэн. Хүүхдийн 100 ортой бөгөөд өчигдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Өнгөрсөн онд тус эмнэлгийнхэн 400 мэс засал хийсэн бол өнөө жил хагалгааны тоогоо нэмэгдүүлж, сард 65-80-ыг хийж буй аж. Мөн ирэх жилээс тусламж, үйлчилгээний нэр, төрлөө олшруулан, гэмтлийн яаралтай болон төлөвлөгөөт, дурангийн хагалгаа, чих, хамар, хоолой, урологийн мэс засал нэвтрүүлэхээр шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлд­жээ.
О.Оргилох
https://www.unuudur.mn/a/279338
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn