“Гамшгийн эрсдэлийг бууруулах III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Энэхүү баримт бичгийн III үе шатыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа II үе шатны төлөвлөгөөнөөс хэрэгжилт хангалтгүй байгаа арга хэмжээ, Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, НҮБ-ын КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад хийсэн чадавхын үнэлгээнээс гаргасан зөвлөмж болон шинээр тусгагдсан арга хэмжээ зэрэг нийт 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог хангах, үндэсний хэмжээнд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтын хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна” гэлээ.


