Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик

4
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
Өөрчлөлт шинэчлэл
Өвөр Монголын Баофэнгийн гурван сая тонн олефин үйлдвэрлэх төслийн бүтээгдэхүүний сав баглаа боодлын цехэд ухаалаг сав баглаа боодлын төхөөрөмж хурдтай ажиллаж, дунджаар 2.5 секунд тутамд нэг уут олефин бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Эрчим хүч бол ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн тэргүүлэх салбар төдийгүй суурь салбар юм.  ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 онд уламжлалт эрчим хүчний аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, ногоон эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэн, улс орны эрчим хүчний чухал баазуудыг улам өргөн цар хүрээтэй, улам хүчирхэг болгон бүтээн байгуулах нь Өвөр Монголын хөгжлийн нэн тэргүүний зорилт юм. Энэ талаар Өвөр Монгол тодорхой чиг хандлагатай, сайн сайхан ирээдүйтэй. Энэ нь Өвөр Монголд асар их боломж авчрах болно гэж тэмдэглэв.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол үндэсний эрчим хүч болон стратегийн чухал нөөцийн бааз байгуулах чиг хандлагыг баримталж, уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг зэрэг хөгжүүлж, эрчим хүчний хангамжийн системийг байгуулахад манлайлан оролцож байна. 2024 онд ӨМӨЗО эрчим хүчний салбарт үндэсний хэмжээнд тэргүүлж, эрчим хүчний салбар нь үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын гуравны нэг хувийг эзэлж, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлтөд 60 гаруй хувийг эзлэн, ӨМӨЗО-ны эдийн засгийг өндөр суурьтай өндөр өсөлтөд хүрэх бат бөх суурийг тавив.
Одоогийн байдлаар Өвөр Монгол нүүрсээр газрын тос, хий, метанол, олефин хийх, нүүрсэнд суурилсан шинэ материал зэрэг хэд хэдэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг байгуулж, Хятадын нүүрсний химийн аж үйлдвэрийн хамгийн бүрэн бүтэн систем, хамгийн урт гинжин хэлхээ, хамгийн дэвшилтэт технологитой орчин үеийн цогцолборыг байгуулсан юм.
2024 он гэхэд Өвөр Монгол шинэ эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал, эрчим хүч үйлдвэрлэл, ногоон устөрөгчийн үйлдвэрлэл, шинэ эрчим хүч хадгалах хэмжээ, ногоон эрчим хүчний худалдааны цар хүрээ зэргээрээ Хятадад толгой цохив.
Өвөр Монголын тэргүүлэх салбаруудын хөгжил
Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын Өмнөд хошууны Зүрхэн суурингийн Хун Фэн тосгоны тариалангийн газарт тариалангийн машинаар rhizobium агентээр өнгөлсөн шар буурцгийн үр тарив.
- Шар буурцгийн rhizobium агент гэдэг нь химийн бордооны хэрэглээг бууруулж, хөрсний үржил шимийг сайжруулан, шар буурцгийн ургац, чанарыг нэмэгдүүлэх боломжтой биологийн азотыг бэхлэх технологи юм гэж Хорчин баруун гарын өмнөд хошууны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төвийн захирал Шү Хунрү танилцуулав.
Биотехнологийг хөдөө аж ахуйн салбарт ашиглах нь ӨМӨЗО-ны шинжлэх ухаан, технологийг бэхжүүлэх, нөөц бололцоог ашиглах, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үлгэр жишээ төсөл юм. Энэ онд Өвөр Монгол "Хоёр арван сая"-ын үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэн, жилийн турш 667 мянга гаруй га талбайтай ургацын томоохон хэмжээний үлгэр жишээ бааз байгуулж, их хэмжээний тэнцвэртэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болно.
2023 оны 06-р сард Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-нд ажиллахдаа:
- Бид газар, технологи, үрийн эх үүсвэр, ус, өвс зэрэг зүйлээс эхлээд газар тариалан, мал аж ахуйн давуу талаа бүрэн ашиглаж, газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэлийн бүтцийг тогтвортой оновчтой болгож, тогтвортой хөгжүүлэн, хөдөө аж ахуй, мал аж ахуйн шинэчлэл хөгжлийг дэмжиж, экологийн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлж, газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, ногоон, органик брэндийг бий болгох ажлыг сайн хийж, нэг, хоёр, гуравдугаар үйлдвэрлэлийн цогц хөгжлийг ахиулан, газар тариалан, мал аж ахуйн чансаатай хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж онцолсон юм.
Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО үр тариа, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чухал бүтээгдэхүүний тогтвортой, аюулгүй хангамжийг бэхжүүлэхэд анхаарч байна. “Газар, ус, үр”, "Үр тариа, мах, сүү" гэх зургаан үндсэн зүйлд анхаарлаа хандуулж, “Газар тариалан, мал аж ахуйн чухал бүтээгдэхүүний хангамжийн баталгаа”, “Аж үйлдвэрийн хөгжил”, “Газар тариалан, мал аж ахуйн технологи ба тоног төхөөрөмжийн дэмжлэг”, “Газар тариалан, мал аж ахуйн шинэ хэлбэрийн менежмент”,  “Газар тариалан, мал аж ахуйн ногоон хөгжил” зэрэг "таван систем"-ийг бий болгож, Өвөр Монголыг тус салбарын хүчирхэг бүс нутаг болгон бүтээн байгуулж, хөдөө тосгоныг иж бүрэн сэргээн хөгжүүлэхэд тус дэм үзүүлэв.
2024 онд Өвөр Монголын үр тарианы үйлдвэрлэл анх удаа 410.05 тэрбум килограммд хүрэв. Хонь, үхрийн махны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүн байранд орсон бөгөөд жил бүр 1.5 сая гаруй тонн махыг гадаадад экспортолдог болсон. Сүүний үйлдвэрлэлээрээ долоон жил дараалан улсдаа тэргүүлж, Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4 сая 619 мянган тоннд хүрэв.
Эрч хүчтэй хөгжиж буй чансаатай хөгжил
"Үндэсний нэгдсэн тооцооллын сүлжээ" болон Хорингэр дата төвийн кластерийн ногоон эрчим хүчний хангамжийн үлгэр жишээ төсөл нь саяхан цахилгаанаар хангаж эхлэв. Өвөр Монголын анхны "Ногоон цахилгаан эрчим хүчийг шууд хангах" тооцоолох төвийн төсөл ашиглалтад орж буй нь энэ юм.
Өвөр Монгол нөөц баялгийн давуу талдаа түшиглэн, ногоон тооцооллын иж бүрэн цахилгаан хангамжийн чадавхийг дээшлүүлж, хиймэл оюун ухааны шинэлэг ололт амжилтыг түргэсгэж, тооцооллын салбарын ерөнхий байдалд идэвхтэй нэгдэв. 2024 онд Өвөр Монголын ногоон тооцооллын хүчин чадал 94 мянган P-д хүрч, үүнээс ухаалаг тооцооллын хүчин чадал 87 мянган P-д хүрч, улсдаа тэргүүн байранд орж, нийт тооцоолох хүчин чадал өмнөх оныхоос 4.8 дахин нэмэгдсэн байна.
Ногоон тооцооллын эрчим хүч, газрын ховор элементийн шинэ үйлдвэрлэлийн салбар нь Өвөр Монголын ашигтай салбар бөгөөд улсдаа тэргүүлж байна. Өдгөө Өвөр Монгол орон хөтөлбөрийнхөө дагуу ногоон тооцооллын хүчин чадал, газрын ховор элемент зэрэг аж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг түргэсгэж, эдийн засгийн чансаатай хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлж байна.
Хөх хот Хятаддаа нэгдүгээрт бичигддэг ногоон тооцооллын хүчин чадал ба 54 мянган P-ын  тооцоолох хүчин чадлынхаа давуу талыг ашиглаж, Хятадын ногоон тооцооллын эрчим хүч, хиймэл оюун ухааны салбарыг чансаатай хөгжүүлэхээр зорьж байна.
Улаанцав хот нь "Ногоон том өгөгдлийн ухаалаг тооцооллын салбарыг хуулбарлахын тулд бүх хүчин чармайлтаа гаргаж", өндөр түвшний ногоон дата төвийн кластер, нүүрстөрөгчгүй мэдээллийн парк байгуулж, "Бүх Хятадын тооцооллын эрчим хүчний баталгааны бааз" нүүрстөрөгч багатай туршилтын ногоон бүсийг байгуулав. Одоогийн байдлаар тус хотод дата төвийн 56 төсөл хэрэгжиж, нийт 162 тэрбум 300 сая юанийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
ӨМӨЗО-ны 1 сая 183 мянган хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутагт тус бүс нутгийн онцлогтой орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг хурдацтай, чансаатай хөгжүүлж байна. Өвөр Монголын үндэстнүүдийн боловсон хүчин, ард түмэн Ши Жиньпин даргын зааварчилгааг санаж, эрхэм зорилгоо биелүүлэн, хөгжлийн чиг хандлагыг үргэлжлэн барьж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээж байна.
Өвөр Монголын 500 мянган киловатт салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэх төсөл /Зургийг: Ярилцлагад хамрагдсан нэгжүүд
Үндэсний олон наст тэжээлийн үр хөврөлийн нөөцийн парк /Зургийг: ХАНЬ ШЮЙРҮ
Хүнд даацын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийн бааз /Зургийг: МӨНХЧУЛУУ
Зохиогч:
Нийтлэл: КАН ЛИ НА, ХАНЬ ШЮЙ РҮ
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
СОЛОНГО СЭТГҮҮЛ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn