Closed Cases | Нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан хэрэг

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Синдерелла” эмнэлэгт иргэн З 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан ноцтой хэрэг гарсан байна.
“Хэн ч сохорно гэж мэдсэн бол ийм эмчилгээ хийлгэхгүй. Би мэргэжлийн эмчид итгэж зөвлөгөө авсан. Гэвч үр дүнд хараагаа алдсан. Миний тохиолдол бусдад анхааруулга болох ёстой” хэмээжээ.