Хакүхо М.Даваажаргал: Би сүмод хайртай, гаргасан шийдвэртээ харамсахгүй байна

19

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Японы сүмогийн холбооноос гарч буй тухайгаа албан ёсоор зарлаж, хэвлэлийн хурал (2025.06.09) хийжээ.
Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр тэрбээр “Би 25 жилийн турш сүмод хайртай байсан. Гэхдээ дараагийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд Японы сүмогийн холбооноос гарч байна” хэмээсэн. Хакүхогийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Ёкозүна Асахифүжи хэвлэлийн хуралд хамт оролцов. Тэрбээр “Би түүнийг зогсоож чадаагүй. Үүний төлөө би сүмо сонирхогчдоос гүнээ уучлалт гуйж байна" гэж хэлжээ.
Хакүхо М.Даваажаргал “Энэ спорт дэлхийд өгөх зүйл ихтэй” гэдгийг онцолж цаашид сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ. Сүмог олимпын төрөл болгохыг мөрөөдөж буйгаа хэлээд гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаагаа илэрхийлэв. Мөн 25 жилийн туршид баярлалаа гэж тэр нэмж хэлжээ.
Эх сурвалж: NHK Japan
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn