Тайванийг зэвсэглэхээ зогсоохыг АНУ-аас хатуу шаардаж байна гэжээ

23

3-р сарын 26-нд Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхлэх газар мэдээлэл хийлээ. Тайваний "АНУ дахь төлөөлөгч" саяхан ярилцлага өгөхдөө, Хятадын эх газраас үүдэлтэй батлан хамгаалахын асуудлын хувьд, АНУ-д үйлдвэрлэсэн хамгийн тохиромжтой зэвсгийг худалдан авах талаар Тайвань, Америк хоёр ярилцсаар байна, түүнчлэн Тайвань цэргийн нөөц болон хүнсний хангамжаа сайжруулж байгаа гэжээ. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ ? гэсэн сэтгүүлчийн асуултанд Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Чен Биньхуа хариулахдаа, "Бид АНУ болон Тайванийн хооронд ямар ч хэлбэрийн цэргийн харилцаа тогтоохыг эрс эсэргүүцэх бөгөөд АНУ-аас Тайванийг зэвсэглэхээ зогсоохыг хатуу шаардаж байна.

АН-ын эрх баригчид "Тайванийн тусгаар тогтнол" гэсэн салан тусгаарлах үзэл баримтлалаа зөрүүдлэн баримталж, "тусгаар тогтнолоо олж авахын тулд гадны улс орнуудад найдах, хүч хэрэглэх"-ээр оролдлого хийж байна, ард түмний хөдөлмөрөөр олсон мөнгийг үрэн таран хийж, АНУ-аас зэвсэг худалдан авахын хажуугаар бас гай гамшиг худалдан авч байна. Гаднаас хэчнээн их зэвсэг худалдаж авсан ч Тайваний асуудлыг шийдэж, улс орноо бүрэн нэгтгэх гэсэн бидний хатуу хүсэл зоригийг хориглож чадахгүй, “Тайванийн тусгаар тогтнол” гэсэн салан тусгаарлах хуйвалдааныг бут цохиж, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах бидний хүчирхэг чадварыг хориглож чадахгүй гэдгийг Ардчилсан дэвшил намын удирдлагуудад анхааруулж байна гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn