Б.Энхбаяр: Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй

35

Өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийгээд буй. Төсвийн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа байр сууриа ийн илэрхийлэв.
Тэрбээр, "Төсөв дээр хангалттай хэлэлцүүлэг, хангалттай оролцоо, хангалттай үндэслэл, хангалттай тайлбар, хангалттай хэмнэлт, хангалттай ойлголцол, хангалттай уян хатан байдал, хангалттай ажил хэрэгч байдал илүү төлөөллийн бүтэцтэй парламент дээр явагдаж чадсангүй. Гацсан том төслүүдээ бүгд л хөдөлгөхийг хүсэж байгаа. Бүгд хамтдаа хөгжихийн төлөө байгаа.
“Дарга”-ын төсвийг л зохицуулчихвал батлагддаг хуучин аргаар шинэ парламентыг янзлах боломжгүйг Сангийн сайд ойлгож дотооддоо(сайд нартаа) төсвөө боохдоо хатуу хандах байсан.
Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй шүү дээ. Өөрийнхөө төсөв дээр буулт хийсэн нэг ч сайд хэлэлцүүлгийн үед гарсангүй.
Хамтарсан гэдгээр бүгдийг нь данхайлгаад цаг хугацаа, мэдээллийн зөрүү, кнопын бярд найдаад гарч болно. Нийгмээ, ард түмнээ дийлнэ гэж бол хэзээ ч байхгүй. Уг нь төсөв парламентын хэлэлцүүлгийн явцад ямар нэгэн байдлаар үзүүлэлтүүд нь сайжирч батлагддаг байсан энэ удаад хий ч гарсангүй. Гишүүд 5 тэрбумыг хувааж хусах гэж байгаа гэдэг худал ПР хийж парламентаа ч муухай харагдуулав.
Яг өргөн барьснаар нь батал гэдэг дөргүй бух шиг зүтгээд хэн ч ялахгүй. Парламентын намууд төсвөө сайжруулах боломж байсаар л байна…" гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn