Ерөнхийлөгчийн уулзалтуудыг цуцалсан уу?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна. Тэрбээр уржигдар эх орноосоо мордсон юм. Ерөнхийлөгч тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэл, Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад оролцох оролцох бөгөөд тэр нь 2024 оны есдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “…Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байна.
Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төлөвлөсөн уулзалтуудын дийлэнхийг НҮБ-ын байгууллагуудаас цуцалсан тухай албан бус мэдээлэл байна. Энэ талаар ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяраас тодруулга авахаар хандсан. Одоогоор тодорхой хариу ирүүлээгүй байна.
BBC ч энэ талаар “…В.Путиныг Улаанбаатарт ирсний дараахан Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Монголын эрх баригчдын Оросын ерөнхийлөгчийг Олон улсын эрүүгийн хуулийн дагуу баривчлахгүй гэсэн шийдвэрийг буруушаав” хэмээн мэдээлсэн.