ЧД-ийн II-IV хорооны айл өрхүүдийн цахилгааныг хоёр өдөр хязгаарлана

708

Чингэлтэй дүүргийн 2-4-р хорооны нутаг дэвсгэр, “Бөмбөгөр” худалдааны төв, 40 мянгат, Жуулчны гудамж, тэдгээрийн ойр орчмын айл өрхүүдийн цахилгааныг 27, 28- нд 10.30-19.00 цаг хүртэл хязгаарлах болжээ.
Дээрх хороодын 674 хэрэглэгчид цахилгаан түгээдэг, хаалттай 117 дугаар дэд станцад их засвар хийх болсонтой холбоотойгоор ийнхүү цахилгааны хязгаарлалт хийж байгаа аж. 1980 онд уг дэд станцыг барьснаас хойш тоноглолуудыг нь солиогүй учраас ийнхүү хоёр өдөр цахилгаан хязгаарлаж, шинэчлэх гэнэ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн Зүүн түгээх сүлжээний 117 дугаар дэд станцаас хамааралтай 674 хэрэглэгчийн 77 нь аж ахуйн нэгж юм байна. Өндөр хүчдэлийн тоноглолуудыг солиход ажиллагаа ихтэй тул хоёр өдөр, олон цагаар цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй бөгөөд энэ тухайгаа албан бичгээр мэдэгджээ. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан цахилгааны эх үүсвэрээ бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг мөн санууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn