Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ

22


Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа. Тодруулбал ВВС-ийн “Mediazona” хэмээх бие даасан медиа групп болон сайн дурынхан 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш амиа алдсан цэргүүдийн тоог бүртгэж байгаа аж. Энэ бүртгэлээс харахад амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга даваад байгаа гэв. Дайны хоёр дахь жилд эхний жилтэй харьцуулахад амь үрэгдсэн цэргүүдийн тоо 25 хувиар өссөн буюу 27 мянга гаруй цэрэг амиа алдсан байна. Энэ тоог гаргахдаа Орост эзлэгдсэн Донецк, Украины зүүн хэсэг дэх Луганскт амь үрэгдсэн цэргүүдийн тоог оруулаагүй гэв.
Зургийн эх сурвалж: ВВСЗургийн эх сурвалж: ВВС
Богородское оршуулгын газарт сүүлийн үед нэмэгдсэн шинэ булшнуудын дийлэнх нь дайнд амь үрэгдсэн цэргүүдийнх аж. 
Энэ оны хоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дайнд амиа алдсан цэргүүдийнхээ тоог 31 мянга хэмээн зарласан. Гэхдээ АНУ-ын тагнуулын мэдээлэлд үндэслэсэн тооцооллоор үүнээс илүү байх магадлалтай гэсэн юм. 
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn