Японы компаниудын 80 гаруй хувь нь хиймэл оюун ухаан ашиглаж байна

137


Японд төвтэй компаниудын 80 гаруй хувь ньхиймэл оюун ухааныг (generative AI) үйл ажиллагаандаа ашиглаж байгааг NHK телевизээс явуулсан нэгэн судалгааны дүн харуулжээ.  Өнгөрсөн 12 дугаар сараас энэ оны нэгдүгээр сард хийсэн энэхүү судалгаанд 100 томоохон компани хамрагдсаны 86 нь хиймэл хиймэл оюун ухаан ашиглаж байгаа гэж мэдэгдсэн бол 10 компани ашигладаггүй гэж хариулсан байна. 

Хиймэл оюун ашиглаж буй 48 компанийн хувьд уг технологийн хэрэглээ нь бичиг баримт бүрдүүлэх зэрэг ерөнхий ажлаар хязгаарлагдаж байгаа гэсэн хариулт өгсөн бол бусад 36 нь ахисан түвшний болон тусгай даалгавруудад хиймэл хиймэл оюун ухааныг ашигладаг гэжээ. Тэдний олонх нь өвөрмөц сургалтын үйл явцыг давсан төрөлжсөн хиймэл хиймэл оюун ухаан бүхий дотоод системийг бий болгосон гэж мэдэгдсэнбайна. Нэгэн компанийн мэдээлснээр, баримт бичгийг хянан шалгахад туслах хиймэл оюун ухааныг ашигласнаар хүний хөдөлмөрийг жилд 1800 гаруй цагаар хөнгөвчлөх аж. Хиймэл оюун ухааныг хэдийнээ нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь цаашид уг технологийн хэрэглээгээ улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn