“Бүргэдийн баяр” ирэх гуравдугаар сарын 9-10-нд болно

40

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотод зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг Чингисийн хүрээ цогцолборт ирэх гуравдугаар сарын 9-10-нд зохион байгуулахаар бэлтгэл ажил нь хангагджээ.
Уг арга хэмжээ нь Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.
“Бүргэдийн баяр-2024” арга хэмжээнд Казак үндэсний урлагийн тоглолт, бүргэдтэй парад, морьтон баатрын шоу тоглолт, бүргэдээр хиймэл ан бариулах тэмцээн, тайга нохойн үзүүлбэр, шонхор шувууны шоу тоглолт, казак үндэсний тоглоом, казак гэрээр зочлон казак үндэстний ахуй соёлтой танилцах зэрэг олон хөтөлбөр багтжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn