Нэр дэвшигчид О.Цогтгэрэлээс үлгэрлэе

24
 
 
 
Явган хүний зам хааж самбараа тавьсан, нэгнийхээ самбарыг урсан, цаад талынх нь замыг хүртэл харагдахаа больтол самбар тавьсан гэх мэт олон хэл амны дундуур онцлууштай нэгэн мэдээ байгааг онцолж байна. Үе үеийн сонгуулийн үеэр шүүмжлэл дагуулдаг асуудлуудын нэг нь нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар. Сурталчилгааны  самбараа хэрхэн байрлуулах нь хаана, хаанаа хүндрэлтэй байдаг. Улаанбаатар хот хэчнээн шигүү билээ, нэр дэвшигчид явган хүний зам дээр сурталчилгаагаа байрлуулчихдаг. Гэтэл иргэдийг хаагуур нь яв гэж байгаа юм бол бүү мэд. Зарим нь бүр явган хүний замыг цоолж байгаад самбараа зоочихдог. Урин дулаан болохоор Улаанбаатар хотын гудамж, талбай өнгө, өнгийн цэцэгсээр гоёдог. Гэтэл сонгуулийн үеэр нийслэл хотын талбай нэр дэвшигчдийн зургаар дүүрчээ. Ийм хоцрогдсон сурталчилгааны аргаа хэзээ цэгцэлэх бэ? хийж чадаж байгаа нэгнээсээ суралцах хэрэгтэй бус уу.
 Сурталчилгааны энэ хоцрогдсон асуудыг 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас  Увс аймгийн 15-р тойрогт нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл шийджээ. ТЭСО корпорацийн ерөнхийлөгч тэрбээр сурталчилгаандаа ТҮЦ машин  ашиглаж буй нь Монголын сонгуулийн түүхэнд анхных бөгөөд бусад нэр дэвшигчдэдээ үлгэр жишээ болж байна.
 
Хөдөө орон нутагт, алслагдсан аймагт технологийн дэвшлийг гайхуулж буй О.Цогтгэрэлд УВС-чууд ам сайтай байна. Тухайн ТҮЦ машинаас түүний тухай бүх мэдээллийг авч, мөрийн хөтөлбөрийг нь дэлгэрэнгүй сонирхох боломжтой. Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдсэн, хөл хориотой байгаа өнөө цагт яах аргагүй нүдээ олсон шийдэл, бүтээлч ажил мөнөөсөө мөн. Хөдөө орон нутаг гэхээр яагаад нийслэлчүүдээс хөгжлөөр, технологиор хоцорч байх ёстой гэж. О.Цогтгэрэл УВС аймгийн иргэд, сонгогчидоо техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхууллаа. Нийслэлчүүд бид өнөө л нэр дэвшигчдийн самбар дундуур туучин, цаасан дээр хэвлэсэн мөрийн хөтөлбөр, сурталчилгаанд даруулж суухад УВС-чууд ёстой додигор байна. Нэг талаараа технологийн дэвшил, нөгөө талаараа цаасанд, элдэв самбар хийлгэх гээд гүйх шаардлагагүй болов.
За, тэгээд тэр ч миний самбарыг урчихлаа, энэ нь ч ингээд унагаачихлаа гэх маргаан тасардаггүй. Тэр бүхэн одоо ард хоцорлоо.
Ядахдаа хотын бидэнд ухаалаг технологийг таниулж, хөл нийлүүлэн алхуулахгүй юм гэхэд утгагүй дүрс хэлбэртэй, элдэв самбараасаа татгалзан, Одонгийн Цогтгэрэлээс үлгэрлэхийг уриалъя.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn