Фентанил яагаад Америкт аюул учруулах болов?

0

Хятадын Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хорооны дарга, Америкийн мансууруулах бодисын эсрэг төлөөлөгч нар 1-р сарын 30-нд Бээжин хотноо уулзжээ. Мөн өдөр мансууруулах бодисын эсрэг Хятад, Америкийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулагдаж буйг албан ёсоор зарласан байна. Энэ бол Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нэгдсэн ойлголтыг практик дээр хэрэгжүүлж буй чухал алхам юм.

Хятадын Олон Улсын Радио энэ тухай: " 2022 оны 8-р сард Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Патрисия Пелоси Тайваньд ирснээс болж Хятад Улс мансууруулах бодисын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг аргагүйн эрхэнд түр зогсоогоод байсан юм. Тэгвэл энэ удаад холбогдох байгууллагууд энэхүү механизмыг сэргээж байгаа нь хоёр талын яриа хэлэлцээний уур амьсгал сайжирч, харилцаагаа сайжруулахад бүтээлч үүрэг гүйцэтгэлээ. Сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагаа нь Хятад улсын тухай ярих болгондоо Америкийн заавал дурьдах сэдэв болсон сэдэв юм. Энэ нь Америкт нэгэнт хяналтаас гарсан фентанил төст бодисуудтай нягт холбоотой.

Энэ оны 1-р сарын 30-нд л гэхэд АНУ-ын Орегон муж улсын албаны хүмүүс фентанил ихэссэнээс үүдсэн олон нийтийн эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлын хямралын улмаас Портланд хотын төвд онц байдал зарлав.

Фентанил бол эмнэлзүйн өвдөлт намдаах, мэдээ алдуулалтанд ашиглагддаг хүчирхэг опиоид юм. Гэсэн хэдий ч урт хугацааны опиоидтой холбоотой асуудлын улмаас фентанил төст бодисууд нийгэмд хор хөнөөл учруулдаг болж хувирчээ. АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газраас саяхан гаргасан мэдээллээс үзэхэд фентанил нь 18-45 насны америкчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд "АНУ-ын өмнө тулгарсан мансууруулах бодисын хамгийн том аюул" болжээ. АНУ-д фентанил яагаад ийн гай гамшиг дагуулах болов? Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Нэг талаас асар их ашиг олдог эмийн томоохон компаниуд улстөрчдийг лоббидож бодлогоор хамгаалуулдаг. Эмнэлгийн төлөөлөгчид эмч нарыг олон эм бичиж өгөхийг хөхүүлэн дэмжих янз бүрийн арга хэрэглэж, эмийн сангууд ч мөн түүнийгээ эрчимтэй зарж, ашиг сонирхлын иж бүрэн сүлжээг бүрдүүлсэн. Нөгөөтээгүүр АНУ-ын Засгийн газрын өөрийнх нь зохицуулалт муу. Ялангуяа АНУ-ын улс төрийн туйлшрал сүүлийн жилүүдэд эрчимжиж, фентанилийн наймаатай тэмцэх хуулийн төсөл бүтэлгүйтсэн. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээс харахад фентанилтэй төстэй эмийн "хар зах зээл" АНУ-ын олон газарт байдаг аж.

АНУ хар тамхины хор хөнөөлийг хангалттай сурталчилдаггүй, мужуудын 50 гаруй хувь нь “марихуаныг хууль ёсны болгох” арга хэмжээ авсан нь фентанилтэй төстэй бодисыг хэтрүүлэн хэрэглэх асуудалд хүргэжээ. АНУ-ын одоогийн тогтолцооны дагуу фентанилыг хянах нь галт зэвсгийг хянахтай адил хэцүү гэж зарим хүмүүс тайлбарлах нь бий.

Иймээс АНУ-д фентанил гамшиг болсны үндсэн шалтгаан нь тус орны дотоод засаглалын бүтэлгүйтлээс үүдэлтэй гэхэд болно. Америкийн улс төрчид асуудлыг шийдэж чадахгүй, "бурууг бусдад тохож" заншсан. Сүүлийн хэдэн жилд Америк Хятадтай мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагаа явуулахдаа Хятадын холбогдох байгууллагуудыг хоригийн жагсаалтдаа хамруулсан байдаг. 

Харин Хятад улс түүхэндээ хар тамхинаас ихээхэн хохирол амссан. БНХАУ байгуулагдсан цагаасаа хар тамхийг “өчүүхэн ч хүлцэн тэвчихгүй” байсаар ирсэн бөгөөд хар тамхины үйлдвэрлэл, худалдаа, хар тамхитай холбоотой бусад гэмт хэрэгтэй хатуу тэмцдэг. Хятадын хууль сахиулах байгууллага фентанил төст бодисыг хууль бусаар боловсруулж, АНУ руу зөөвөрлөсөн хэд хэдэн хэргийг таслан зогсоосон байдаг. Гэмт хэрэгтнүүд дотоод болон гадаадад фентанил төст бодисыг нуун далдлах замаар олон улсын шуудангаар АНУ руу тээвэрлэхийн тулд өөр хоорондоо тохиролцож, далдлах гэх мэт олон арга хэмжээ авдаг боловч тоо хэмжээ нь маш хязгаарлагдмал байдаг. 2019 оны 5-р сард Хятад улс 25 нэр төрлийн фентанил төст бодисыг хяналтын жагсаалтад хамруулсан нь дэлхийд анхных бөгөөд энэ нь НҮБ-ын 21 нэр төрлийн хяналтын жагсаалтаас олон болсон. Тиймд Америк дотоодынхоо энэхүү хямралыг зохицуулахдаа бодит үнэнд шударгаар хандаж, асуудлыг айлаас биш өөрийн авдраасаа эрэх ёстой юм." гэжээ.

Г.Бямба
https://sonin.mn/newsDetail/1286
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn